• 10 сарын 15 , Мягмар
  • 1 USD = 2,670.53 ТӨГ| 1 EUR = 2,942.39 ТӨГ| 1 RUB = 41.47 ТӨГ| 1 CNY = 377.86 ТӨГ
Хамаг сэжиг таавар Үүлэн-Үстэд очиж зангидагдлаа
  • 11:26
  • 128
  • 0
Яг л тэр ёсоор хамаг сэжиг таавар, баримт нотолгоонууд Үүлэн-Үст хэмээх этгээд дээр бүх л холбоосоороо очиж зангидагджээ. Чухамхүү Эрдэнийн Бат-Үүлтэй яалт ч гүй л энэ аллага холбогдоод байдаг учраас Цахиагийн Элбэгдорж түүнд баатар цол өгсөн бололтой.

Төөрөгдүүлэх л гэсэн арга болов уу? Чухамхүү Эрдэнийн Бат-Үүл л энэ хэрэгт холбогдсон учраас л энэ хэргийг бүтэн 20 жил хав дарагдаж байсан бололтой. Задалж болохгүй байж л дээ. Ахин нэг бодоод үзье. Хэрвээ Бат-Үүл энэ хэргийн захиалагч мөн юм бол АН хог дээр үсрэнэ. Тиймээс Бат-Үүлтэй салшгүй холбоотой Элбэгдорж өөрийнхөө эрх мэдлийн цаг хугацаа дуусахаас өмнө Батын Хурцад үүрэг өгч энэ хэргийг хэн нэгэнд тохож өгөөд, үүрд мөнх хаахыг даалгасан дүр зураг харагдаж байна.

Ийм шийдвэрийн дагуу хатуу харгисаараа алдартай Төв аймгийн мөрдөнд , газар дор тусгай шорон бэлдэж эрүүдэн шүүлт явуулсан болж таарах гээд байгаа биз. Практикаас харвал агааргүй, галлагаагүй хүйтэн орчинд хүн гээч бодьгал нээг их тэсдэггүй тул “Мөрдөн байцаалтын явцад Чимгээ Содномдаржаа нар амь тавина. Тэгээд хэргийг хаана” хэмээн тооцсон биз.

Гэвч Монгол хүний бие махьбоди тэдний таамгийг бүрмөсөн нурааж , тэд үхэх нь бүү хэл аль нэг талаараа хэрэг болох өчиг мэдүүлэг ч өгсөнгүй байсаар Элбэгдоржийн хугацаа дуусаж Төрөөс зайлуулагджээ. Ийнхүү Чимгээ Содномдаржаа нарын амь аврагдсанаар Шүүх хурлын бульхай өдгөө олон нийтэд дэлгэгдэж эхэлсэн нь энэ биз. Монгол хүний дасан зохицох чавдар, тэсвэр тэвчээрийг л тэд тооцсонгүй. Товчхондоо ОНС болоод ХМХ-үүдээр гарсан бүх л баримтуудыг харвал Эрдэнийн Бат-Үүл нь хэргийн захиалагч болж таарав. Тийм ч учраас уг хэрэг дэлгэгдэлгүй өдий удаан гацаж иржээ.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй