• 11 сарын 13 , Лхагва
  • 1 USD = 2,703.07 ТӨГ| 1 EUR = 2,980.95 ТӨГ| 1 RUB = 42.33 ТӨГ| 1 CNY = 386.05 ТӨГ
Дарханы “Там” дахь даварсан хужаа нар...
  • 13:06
  • 832
  • 0
/ Хатуу сурвалжлага / Тун удахгүй...

“China State Construction Еngineering Group” хэмээх компани Улаанбаатар – Дархан чиглэлийн замын ажлыг гүйцэтгэх тендерт ялалт байгуулж "Хар модот" даваанаас Урьхан хүртэлх 45 км, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил , нийт 90,8 км замын ажлыг гүйцэтгэх болсон.

Энэ талаар бид өнгөрсөн 9-р сард явж сурвалжилсан бөгөөд тэр үед замын ажил ахицгүй, маш удаашралтай байгаа нь мэдэгдэж байлаа.

Ингээд бид нар замын ажил гүйцэтгэгч Монголын туслах компаний удирдлагуудтай уулзахад "Санхүүжилт хийгдээгүй болон Зам Тээврийн Яамныхан асуудал гаргаад байгаа тул ажил явж өгөхгүй байна" хэмээн хариулж байснаас гадна "Энэ жилийн бороо хур ажил хийлгэсэнгүй, гэхдээ болох байлгүй дээ" хэмээн нэг л итгэл муутай хариулж байлаа.

Түүнээс гадна цалингаа авч чадахгүй байгаа Монгол ажилтнууд Хятадуудтай маргаан үүсгэн , зодоон цохиондоо тулж Хан-Уул дүүрэгт байцаагдаж байгаа тухай мэдээлэл ч бидэнд ирсэн.

Харин энэ бүх ажлыг хариуцан хийлгэж байгаа ““China State Construction Еngineering Group”” компаний төслийн удирдагч Гао Куан :
“Манай ажил төлөвлөсний дагуу амжилттай хэвийн явж байгаа. Хугацаандаа хүлээлгэж өгнө. Гадуур яваад байгаа элдвийн цуу яриа бол огт худал мэдээлэл. Бид энэ талын арвин туршлагатай компани тул санаа зовох явдалгүй” хэмээн хариулж байлаа.

Байдал ийм байгаа , үнэн зөвийг тодорхойлох аргагүй болсон тул бид элдвийн сенсаци тараахыг хүлээзнэж байгаад өнгөрсөн Баасан гаригт ахин сурвалжиллаа.
Гэвч замын ажил газар дээрээ итгэмээргүй хэцүү байдалтай байна.

Байдал маш ноцтой хэмжээнд хүрсэн байхад Хятадын талынхан огтхон ч санаа зовохгүй өөдөөс худлаа мэлзсэн хариултууд өгснөөс гадна , дарга даамлуудаа энд тэнд байгаа хэмээн худлаа бултуулж ярилцлага өгөхөөс цааргалан , аль болох төөрөгдүүлэх арга саам хэрэглэж байлаа...

Энэ тухай сурвалжилсан “Хатуу сурвалжлага” тун удахгүй та бүхэнд хүрнэ.

Монгол Улс хэдий болтол Хятад компаниудыг тэжээж хулхидуулсаар байх вэ?

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй