• 08 сарын 06 , Пүрэв
  • 1 USD = 2,846.09 ТӨГ| 1 EUR = 3,364.22 ТӨГ| 1 RUB = 38.90 ТӨГ| 1 CNY = 409.39 ТӨГ
Метр квадрат тутмаас 500 мянган төгрөг...
  • 17:06
  • 724
  • 0

Барилга Хот байгуулалтын Сайдын албыг богинохон хугацаанд хашсан МАХН-ын харьяат З.Баянсэлэнгийг өчигдөр Ганц худагт хорьсон мэдээлэл тархлаа. Зарим нь "Сахал Эрдэнэбилгийгээ тавьж явуулчихаад нэг муу эмэгтэйг барьж хорих нь зөв үү?" хэмээн мэтгэлцэж байна.

Гэхдээ гэм хийсэн л бол их бага ялгаагүй хуулийнхаа дагуу барьж хорьж яллах хэрэгтэй. Гишүүн О.Баасанхүү : "З.Баянсэлэнгэ нь метр квадрат тутмаас 500 мянган төгрөгийн илүү саналыг Засгийн газарт танилцуулсан юм шиг байна лээ. Байр өгөхөөсөө өмнө З.Баянсэлэнгэ өнөөдөр хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Аймшигтай гэмт хэрэг хийсэн ш дээ тэр хүн" хэмээн ярьсан. Нийтдээ 134 айлын барилгын асуудал Шүүх дээр яригдаж байгаа гээд бодохоор асар их мөнгө яригдана биз. Ганцхан айлын метр квадратаас биш 134 айлын метр квадрат тутмаас шүү дээ.

Тэгэхээр энэ бол асар том мөнгө. Ганцаараа аваагүй л болов уу? Түүний Ард алдарт "Намбарван" байгаа шүү дээ. Түүнийг хорьсон нь зөв. Харин тавьж явуулалгүй хорьж байгаад тэр их мөнгөний сургийг гаргачих хэрэгтэй... МАХН сонгуулийн мөнгөө энэ мэтээр босгосон байж болох магадлал ийнхүү хөвөрч байна...

/ Хатуу мэдээ /

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй