• 08 сарын 06 , Пүрэв
  • 1 USD = 2,846.09 ТӨГ| 1 EUR = 3,364.22 ТӨГ| 1 RUB = 38.90 ТӨГ| 1 CNY = 409.39 ТӨГ
Төрийн дарамтлах хэрэглүүр болсон энэ хуулийн зүйлчлэлээр 1.5 сая хүн ЗӨРЧИЛТЭЙ хэмээн торгуулжээ
  • 17:09
  • 543
  • 0

Төрийн төмөр нүүртэй жирийн иргэд л халз тулгарч байна. Уг нь Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө гэж бий. Гэвч тэрхүү эрхийг хязгаарлагч нэгэн хууль хэрэгжиж, төрийн шийдвэрээр иргэдийг дарамтлах хэрэглүүр болон хувираад байна.

Өнөөдөр үг хэлсэн ч, үзэл бодлоо илэрхийлсэн ч, хөдөлмөр эрхэлсэн ч, хөдөлгөөнд оролцсон ч “ЗӨРЧЛИЙН” гэх хуулиар хөлд дөнгө, гарт гав зүүж байна. Энэ тэгээд АРДЧИЛАЛ гэж үү?

Төрийн дарамтлах хэрэглүүр болсон энэ хуулийн зүйлчлэлээр 1.5 сая хүн ЗӨРЧИЛТЭЙ хэмээн торгуулжээ.

Цөөн хүн амтай манайх шиг улсад энэ бол төрийн дарамт гэхээс өөр тайлбар олдохгүй байна. Гэхдээ энэ дарамт жирийн иргэнд л үйлчилдэг нь харамсалтай.

Төр буюу эрх баригчид тэдэнд итгэж сонголт хийсэн иргэддээ ийм л хариу барьж байна. Өөрөөр хэлбэл МАН дахин сонгогдохгүй байх хангалттай шалтаг, шалтгаан нь энэ хууль боллоо. Ер нь тэгээд иргэдээ дарамталчихаад ямар нүүрээрээ тэднээс санал гуйж очих юм бэ, бүү мэд.

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй