• 08 сарын 06 , Пүрэв
  • 1 USD = 2,846.09 ТӨГ| 1 EUR = 3,364.22 ТӨГ| 1 RUB = 38.90 ТӨГ| 1 CNY = 409.39 ТӨГ
Зориудаар ханш өсгөх зорилготой гэмт үйлдлүүд нэмэгдэж байна
  • 17:11
  • 584
  • 1

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас (ФАТФ) мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхээр баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй байна гэсэн сануулгыг манайд өгч “саарал жагсаалт”-д багтаасан.

Ингэхдээ “Монгол Улс хөнгөн ангилалд байгаа учраас эдийн засаг, санхүүгийн ямар нэг хориг арга хэмжээ авахгүй, хөндлөнгийн эрчимтэй хяналт хэрэгжүүлэхгүй” гэж зарласан юм.

Гэтэл “гадаадаас орж ирэх ам.долларын урсгалд олон улсын байгууллага хориг тавьж, валютын хомсдолд оруулах нь” гэдэг мэдээллийг зориудаар тараагсад олширч байна. ТЭД БОЛ НӨГӨӨ ВАЛЮТЫН ЧЕНЖ ХИЙДЭГ НӨХДҮҮД ЮМ. Хэдэн доллар цааш нь хийж байгаад дамлах гээд л шүлсээ үсчүүлж байна шүү дээ, тэд. Гэхдээ ХУДАЛ ҮГИЙГ МЯНГА ДАВТВАЛ ҮНЭН болдог гэгчээр валют арилжааны зах дээр ам.долларын ханш савлаж эхэллээ.

Харин төв банкнаас ийм зүйл байхгүй. Энэ бол ЗОРИУДААР ХАНШ ӨСГӨЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН СЭДЭЛТЭЙ ҮЙЛДЭЛ ЮМ ШҮҮ гэдгийг анхааруулж мэдэгдэл гаргалаа. Ханш өсөхөд төв банк дахь валютын нөөц чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл өнөөдөр төв банканд МОНГОЛ УЛСЫН ЖИЛИЙН ТӨСВИЙГ БҮРДҮҮЛЭХҮЙЦ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТЫН НӨӨЦ БИЙ гэж мэдэгдлээ.

Тэгэхээр ам.долларын ханш өсөх ямар ч шаардлага, шалтгаан алга байна. Харин СААРАЛ ЖАГСААЛТ-ыг далимдуулж мөнгө хийх зорилготой хүмүүс байдаг гэдгийг мэдчихэд илүүдэхгүй биз. Чоно борооноор гэдэг дээ. Эцэст нь тэдний шуналт үйлдлийн золиос нь жирийн иргэд л болдог шүү, анхаар!

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэлүүд (1)
http://www.balenciaga.us.com [27.153.203.118] 08:05
I would like to show some appreciation to this writer just for rescuing me from such a predicament. After looking out through the search engines and obtaining advice which are not productive, I assumed my entire life was well over. Living minus the strategies to the difficulties you have fixed as a result of this site is a critical case, as well as ones which could have badly damaged my career if I hadn't noticed your blog post. Your talents and kindness in controlling all the details was helpful. I don't know what I would have done if I hadn't encountered such a solution like this. I'm able to at this moment look ahead to my future. Thank you very much for your expert and amazing help. I won't be reluctant to suggest your site to anyone who needs to have support on this issue.
Хариулах
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй