• 08 сарын 06 , Пүрэв
  • 1 USD = 2,846.09 ТӨГ| 1 EUR = 3,364.22 ТӨГ| 1 RUB = 38.90 ТӨГ| 1 CNY = 409.39 ТӨГ
Налайхын зам бол ХУРДНЫ ЗАМ БИШ
  • 16:12
  • 428
  • 0

Налайхын шинэ зам ашиглалтанд орж зүүн чиглэлд зорчигчдын нуруу тэнийж байх шиг байна. Гэвч энэ зам ХУРДНЫ ЗАМ БИШ гэдэг анхааруулгыг жолооч нар тэр бүр анзаарахгүй байгаа бололтой. Замыг нээснээс хойш ердөө цагийн дотор 30 гаруй жолооч хурд хэтрүүлсэн зөрчил гаргажээ. Энэ удаад замын цагдаагийн алба хаагчид анхааруулаад өнгөрсөн байна. Харин дараагийн удаа өчиггүй торгууль оногдуулж, арга хэмжээ авна гэж анхаарууллаа.

Энэ замыг жолооч нар орон нутгийн зам гэж бодоод хурд хэтрүүлж байгаа нь үнэн. Гэвч энэ зам нь суурин газар доторх зам тул замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 60 км/цагаас дээш хурдтай явахыг хориглодог.

Хэрэв үүнээс дээш хурдтай явбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.31, 32-т заасны дагуу 50 мянган төгрөгөөр торгох, цаашлаад жолоодох эрхийг нь гурван сараар хасах хүртэл арга хэмжээ авах юм.

Энэ нь таныг гэж онцгойлж торгоод, төсөв бүрдүүлэх гээд байгаа ч юм биш. Харин таны болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалсан үйлдэл юм гэдгийг ухаарч, #дураараа_биш_дүрмээрээ хөдөлгөөнд оролцьё.

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй