• 05 сарын 25 , Даваа
  • 1 USD = 2,801.20 ТӨГ| 1 EUR = 3,054.29 ТӨГ| 1 RUB = 38.91 ТӨГ| 1 CNY = 392.60 ТӨГ
Эх орон нь дэлхийн шившиг болсоор ...
  • 16:14
  • 652
  • 0

KОРЕЭН ЭЙРЛАЙНС КОМПАНИЙН ДАРГЫН ОХИН ЧО ХЁН:

Тэрээр 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр онгоц хөөрөх бэлтгэлээ хийж байх үед үйлчлэгчийг самраа тавганд биш цаасан уутанд хийж авч ирлээ хэмээн уурлаж, нислэгийг 20 минут хойшлуулж байв. Энэ үеэр мэдээж зүй бусаар аашилж, үйлчлэгчийг доромжилсон байдаг.

Асуудал даамжирч, олон нийт Korean Airlines компаниас шударга ёс, хүн чанарыг шаардах үед компанийн захирал Чо Ян Хо охиноо дагуулан олны өмнө гарч ирэн “Би охиноо зөв хүмүүжүүлж чадаагүй тул та бүхнээс уучлал гуйж байна” гэв. Охин ч бас доош тонгойн олон нийтэд хандан гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаагаа хэлж, уучлалт гуйсан юм.

Нийгэм түүнийг буруутган, шүүмжилж байсан ч энэ үйл явдлын дараа асуудал намжсан байдаг.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР:

Тэрээр 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Индонез улсад болох хуралд оролцохоор БНСУ-аар дамжин зорчсон байдаг.

Энэ үедээ согтуурхаж, үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн хандлага” үйлдсэн гэх асуудлаар БСНУ-д газардмагцаа саатуулагдан шалгагдаж байгаа тухай гадны хэвлэлээр мэдээлэв.

Түүний зүй бус үйлдлийн тухай үнэн, зөв, хамгаалсан болоод тайлбарласан олон янзын мэдээлэл цацагдаж байна. Бүр сүүлдээ Монголын төр иргэнээ хамгаалж эргүүлэн авч ирнэ гэх утга бүхий мэдээлэл ч цацагдлаа.

Гэвч энэ нь зөвхөн Д.Одбаяр гэх хүнтэй холбоотой асуудал биш юм. Үүний цаана тусгаар Монгол Улсын нэр хүндийн асуудал байгаа талаар хэн ч дугарсангүй. Тэр тусмаа Д.ОДБАЯР нарыг өмгөөлөн бичигчдээс ... Үнэндээ Д.Одбаярын холбогдсон энэ үйлдлээс болж Солонгос ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг нүүрээ хийх газаргүй болтлоо чичлэгдэж байгааг анзаарч харсан уу, та минь...

ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧ БҮСГҮЙЧҮҮД:

Тэд цагдаад “Үнэхээр ичгэвтэр байна. Сэтгэл санаа хэцүү, муухай байдал орчихсон. Тиймээс энэ хүн хариуцлага хүлээгээсэй гэж хүсч байна” хэмээн мэдүүлсэн гэж БНСУ-ийн хэвлэлүүд мэдээлж байна.

ЭХ СУРВАЛЖ:

Онгоцонд согтуурхсан дөрвөн хүн орж ирсэн. Тэд ариун цэврийн өрөө болон үйлчлэгчдийн байрлах хэсэг байрлах хамгийн арын суудалд суусан. Уух зүйл нэхэж, чанга чанга ярьж байсан. Асуудал дэгдэх үед /өгзөг барьсан базсан гэх асуудал болох үе/ Англиар эв хавгүй яриад ойлголцохгүй маргалдсан. Дараа нь орчуулагч охин ирж тэднийг яриаг орчуулж өгсөн. Үүний дараа орчуулагч охиныг зайлаач, Т-д хэлээд зохицуулчих, Солонгос охины амыг хаахад болно гэх мэтээр ярьсан бөгөөд энэ яриаг онгоцонд цуг явсан бүх зорчигч сонссон. Мөн Одбаярын хойно нэг л эгнээ суудал байсан бөгөөд тус суудалд хамт явсан нэлээд халамцуу, агсан нөхөр сууж байсан гэж ЧИНБАТ БОРХҮҮ/фейсбүүк хэрэглэгчийн нэр/ өөрийн хуудаснаа бичжээ.

ОДОО:

БНСУ-ын хэвлэлүүд одоо ч Д.Одбаярын асуудлаар бичиж, мэдээлсээр байна. Харин манай хүн “БИ БУРУУГҮЙ” гэж мэлзсээр байгаа юм. Эх орны нэр хүндээс үнэтэй мэлзэлт гэж нэрлэх үү, яах уу? Уг нь хүн буруу үйлдэлдээ гэмшдэг. Ядаж худлаа ч болов ярвайдаг.

Korean Airlines компанийн эзний охин үүсээд буй асуудалтай холбогдуулж өөрийн нэр хүндийг хөсөр хаян, компанийнхаа нэр хүндийг аврав. Уг нь үйлчлэгч ажлаа хийж чадахгүй байгаа байдлыг л шүүмжилсэн гээд зөвтгөөд, өмөөрөөд явбал болно л доо. Гэвч ёс зүйтэй улс оронд бие өмөөрөх нь өөрөө ёс зүйгүй үйлдэлд тооцогддог. Тиймээс компанийн эзний охин ажилтнаа загинаж, хатуурхсандаа уучлалт гуйв...

Гэтэл манайхан болохоор тас гүрийсээр. Эх орон нь дэлхийн шившиг болсоор ...

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй