• 10 сарын 24 , Бямба
  • 1 USD = 2,852.33 ТӨГ| 1 EUR = 3,375.30 ТӨГ| 1 RUB = 37.37 ТӨГ| 1 CNY = 427.65 ТӨГ
энэ хүнд тохирохоор гол нь 10 хоног хийчихмээр хөнгөвтөр ажил олоод өг
  • 13:11
  • 710
  • 0

"Солонгосчууд солонгос хүнээ, солонгос өгзгөө хамгаалаад байхад Монголчууд Монгол хүнээ хайрлан хамгаалахгүй юм..." гээд бичээд байна, энэ хүмүүс.

Одоо нэгэнтээ асуудал нь хүндэрч, 10 хоногийн хилийн хориг тавигдчихсан юм чинь эндээс олон долоон юм бичээд ч яах билээ.

Түүний оронд байцаагдаж буй хугацаандаа өөрийгөө болгоод байхаар бага ч болов орлоготой байхад нь тусалцгаая. Өдөржин байцаагдаад байхгүй нь ойлгомжтой биз. Тиймээс одоо л Монгол хүн Монгол хүнээ бодож, юуны төлөө Солонгост олуулаа байгаа билээ, үүнийгээ ашиглаж, энэ хүнд тохирохоор гол нь 10 хоног хийчихмээр хөнгөвтөр ажил олоод өгье.

Жаахан уучихдаг, уухаараа гар нь болохгүй газар руу тэнээд байдаг учраас эмэгтэй хүн багатай ажил байвал сайн байна. Солонгост байгаа 40 гаруй мянган Монголчууд нэгийгээ өөд нь татаад 10 хонуулчих байлгүй дээ...

/HUMOR/

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй