• 02 сарын 28 , Баасан
  • 1 USD = 2,761.69 ТӨГ| 1 EUR = 3,022.95 ТӨГ| 1 RUB = 42.06 ТӨГ| 1 CNY = 393.73 ТӨГ
Би хаан баймаар байна...
  • 11:47
  • 99
  • 0

“Би ХААН баймаар байна. Намайг ХААН болоход саад болсон болгоныг замаасаа зайлуулна” гэж ярьж суугаа хүн бол нөгөө Х.Мандахбаяр шд. Эх орноо хайрлан хамгаалдаг, шударга бустай тэмцдэг, өөр юу юу ч билээ дээ... Та бүгдийн ийм өндөрт өргөж, үнэлдэг тэр хүн чинь харин согтчихоороо ёстой хүнээ байж, бусад руу шөнө дөлөөр залгаж, агсам тавьж, дарамтлан сүрдүүлдэг тухай баримтыг бид дэлгэсэн. Дахиад ч тиймэрхүү баримтууд байна.

Уг хүн нь их дээрэнгүй, бусдыг дарамталж, захиргаадах дуртай гэдгээ бас нэг утасны бичлэгээрээ нотолсон байдаг. Яагаа вэ, нөгөө “Чи нөлөөлөх үү, би нөлөөлөх үү, үзэх үү. 16 телевизийг яг одоо татуулна шүү, нус минь ...” гээд хашхичаад байдаг бичлэгийг яриад байна.

Ёс суртахууны хувьд доголдолтой энэ этгээд дээрээс нь тамтаггүй худалч нэгэн гэдгээ ч 19 настай Н гэгчтэй холбогдсон дуулианаараа бас баталчихлаа. Тэгвэл худлаа ярин байж, уйлан байж МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн суудалд шигдээд байгаагийн цаад шалтгаан нь “хаан болох” чин хүсэлтэй нь л холбоотой байж.

Хаан болчихвол ёстой самарна гэдгийг үзүүлэх байлгүй. Та бидний бичих, хэвлэн нийтлэх эрхэд ноцтойгоор халдаж, өөрийг нь болоод өөрт нь хамаарал бүхий болгоныг сөрөгчдийн амыг таглаж, үйл ажиллагааг нь хязгаарлаж, дарангуйлж эхэлнэ.

Цаашдаа хэвлэн мэдээлэх явц зөвхөн Х.Мандахбаярын өвөр түрийгээр дамждаг болно гээд бодоод үз... Ёстой дур зоргоороо аашилна биз дээ. Юун ардчилал, юун хэвлэн нийтлэх эрх чөлөө... Ма даргад л таалагдаж байж гангар гунгар гэнэ биз дээ.

За ийм л байна. Цаадах чинь ийм хүслээ дарж ядахдаа үе үе үсэрч гарч ирээд байгааг анзаарч байна уу, та минь...

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй