• 05 сарын 25 , Даваа
  • 1 USD = 2,801.20 ТӨГ| 1 EUR = 3,054.29 ТӨГ| 1 RUB = 38.91 ТӨГ| 1 CNY = 392.60 ТӨГ
Дубайн гэрээг цээжээрээ хамгаалж, өөрийгөө сурталчилж байсан хүн байцаагдаж, шалгагдах болохоор хил давж зугтаад хэрэг алга
  • 13:26
  • 136
  • 0

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-аас шалгаж байгаа.

Гэвч шалгагдаж байгаа нөхөр эмчилгээ хийлгэх нэрээр гадаадад гарч зугтсан учир Интерполын шугамаар түүнийг эрэн сурвалжилж эхэллээ.

Ч.Сайханбилэг 2018 оны дөрөвдүгээр сард 461 дүгээр ангид 60 хоног саатуулагдаад гарч байсан юм.

Уг нь Дубайн гэрээг цээжээрээ хамгаалж, өөрийгөө сурталчилж байсан хүн байцаагдаж, шалгагдах болохоор хил давж зугтаад хэрэг алга. Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн Интерполоор эрэн сурвалжлагдаад явах ямар л олиг байх вэ дээ...

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй