• 02 сарын 28 , Баасан
  • 1 USD = 2,761.69 ТӨГ| 1 EUR = 3,022.95 ТӨГ| 1 RUB = 42.06 ТӨГ| 1 CNY = 393.73 ТӨГ
Ёс зүйн доголдолтой Г.Батбаярын өмгөөлөгчийн эрхийг хаслаа
  • 16:54
  • 61
  • 0

Монголын хуульчдын холбооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар ёс зүйн доголдолтой зарим өмгөөлөгч, хуульчдад хариуцлага тооцлоо.

 

Тодруулбал, өмгөөлөгч Г.Батбаярыг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдыг дарамтлах хэрэглүүр болгосон, олон нийтийн газар эмэгтэй хүнийг зодож танхайрсан, залилан, луйвар хийсэн зэрэг ёс зүйгүй олон үйлдэлд нь буруутгаж өмгөөлөл үзүүлэх эрхийг нь хасах шийдвэр гаргасан байна.

Ёс зүйгүй хуульчдаа өөгшүүлж, тэдэнд хариуцлага тооцож чадахгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд үүсээд байсан. Тэгвэл хуульчдын холбоонд одоо л нэг шударга ёсны салхи сэвэлзэж эхэллээ.

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй