• 02 сарын 28 , Баасан
  • 1 USD = 2,761.69 ТӨГ| 1 EUR = 3,022.95 ТӨГ| 1 RUB = 42.06 ТӨГ| 1 CNY = 393.73 ТӨГ
Хол замд гарахын өмнө цаг агаарын мэдээтэй танилц
  • 10:13
  • 35
  • 0

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, цас орж, цасан шуурга шуурна. Салхи говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй тул тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй