• 08 сарын 06 , Пүрэв
  • 1 USD = 2,846.09 ТӨГ| 1 EUR = 3,364.22 ТӨГ| 1 RUB = 38.90 ТӨГ| 1 CNY = 409.39 ТӨГ
Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ хаана хэрхэн гаргах юм бэ?
  • 15:50
  • 142
  • 1

2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэсэн. Харин хүсэлтийг хэнд хэрхэн гаргах талаар мэдээлэл дутмаг байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-аар баталсан бөгөөд энэ дагуу хүсэлт гаргасан хүүхэд бүр сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж авах боломж бүрдэж байгаа юм.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгож байх үед нийт хүүхдийн 10 хувь нь огт авдаггүй байсан тул ийнхүү тогтоолын төслийг баталснаар хүсэлт гаргасан хүүхэд бүр буюу нийт хүүхдийн 90 хувь нь авах боломжтой талаар тогтоолын төслийг баталж байх үед тайлбарлаж байсан юм.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ иргэд харьяа хорооны нийгмийн ажилтанд гарган, шаардлагатай материалыг бүрдүүлснээр авах эрх үүснэ гэж эх сурвалж мэдээлж байна.

Гэвч хүсэлт гаргах гээд очиход зарим хороодын албан хаагчид энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаагаа хэлж байна. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд хоорондоо ойлголцож, ажлаа уялдаа байхгүй явсаар он гарч мөнгө тараах болчихлоо.

Баярлаж, цэнгэж маргааш, маргааш... гэж явсаар өдийг хүрсэн байлгүй. Тэгвэл одоо бүгдээрээ ажилдаа оръё.

“Хэн, хаана, хэрхэн, ямар хүсэлт гаргах вэ" гэдгээс эхлээд "хүүхдийнхээ мөнгийг яаж авах вэ” хүртэл бүгдийг ойлгомжгүй болгоё...

Хүсэлт гаргасан хүүхэд бүр мөнгө авах юм байна. Үүнийг бол бүгд ойлгочихлоо. Харин харьяалагдах хороон дээр яваад очихоор бидний ойлгож байгааг ойлгохгүй бүлтэгнэсэн хүмүүс л сууж байна шүү...

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэлүүд (1)
sywd [202.126.89.153] 12:16
ochij asyyhaar medeh hun tsoon ba. toriin ajil neg l bishee. shlen horognii tsaana ytas oroldson ajilgui humuus ylsiin mongoor syl tsalin awaad jargaj ba. yrud ni awh bsan bol huselt gargahgui gene ard irgeded unen zow medeelel ogmoor ba.
Хариулах
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй