• 10 сарын 24 , Бямба
  • 1 USD = 2,852.33 ТӨГ| 1 EUR = 3,375.30 ТӨГ| 1 RUB = 37.37 ТӨГ| 1 CNY = 427.65 ТӨГ
Бидний бахархал...
  • 15:12
  • 168
  • 0

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцсон дэд хурандаа С.Бат-Эрдэнэ захирагчтай Монгол Улсын Зэсвэгт хүчний VIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн гадаадын цэргийн албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “ДАНКОН МАРШ” тэмцээнд оролцож, 20 гаруй орны 300 гаруй цэрэг оролцсон гүйлтийн тэмцээнд эхний 40 байрыг завсаргүй эзэлж, өндөр амжилт үзүүлжээ.

Багийн захирагчаас эхлээд 39 цэргийн албан хаагч маршийн тэмцээнд ийм өндөр амжилт үзүүлэхийг харсан гадны цэргүүд гайхаж, бахархаж, баяр хүргэж, амжилт хүссэн тухай эх сурвалж мэдээндээ дурдсан байна.

Монгол цэрэг бол тэсвэр тэвчээрийн гайхамшиг, олон мянганыг даван туулж ирсэн баатарлаг өвөг дээдсийн үргэлжлэл юм.

“ДАНКОН МАРШ” хувьд эхлээд 5 км гүйж ирээд турник дээр 60 удаа, гар дээрээ 230 удаа суниана. Дараа нь 16 кг ачаа үүрч, 10 км зайд гүйж ирээд дахин турник дээр 60 удаа, гар дээрээ 230 удаа суниана. Үүний дараа 10 км зайд гүйж бариандаа ордог тэмцээн юм. Энгийнээр тайлбарлавал тэсвэр хатуужлын маш хүнд элементүүдийг агуулсан тэмцээн юм. Харин энэхүү тэмцээнд манай цэргүүд амжилттай оролцож, эхний 40 байрыг завсаргүйгээр эзэлнэ гэдэг бол үнэхээр гайхамшиг юм. Ийм залуусаар бид бахархахгүй байхын аргагүй.

АНУ-ЫН ЦЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОНСОГЧ ЖЕМЕС БОЛДВИН “МОНГОЛ ЦЭРГИЙН УР ЧАДВАР, ТЭСВЭР ТЭВЧЭЭР ҮНЭХЭЭР ГАЙХАМШИГТАЙ” гэж дуу алдсан байна.

Мөн ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.ЖУКОВ нэг цагт Монгол цэргийн тухай “Би хамгийн гайхалтай цэргийг Монгол цэрэг л гэнэ. Орос дайчин сүүлийн сумаа өөртөө гэж үлдээдэг байхад Монгол цэрэг сүүлийн сумаа ч дайсандаа шигтгээд “нэгийн албал солио, хоёрыг албал хожоо” гэдэг. Бүх сумаа буудаж дуусгачихаад өч төчнөөн дайсны эсрэг винтовоо далайгаад дайрч байсан Монгол цэргийг би үзсэн юм шүү. Монголчууд ийм цөөхүүлээ атлаа ийм өргөн уудам нутгийг эзэгнэж, хамгаалан оршин тогтноод байж чаддагын нууцыг би Халх голын дайнаас харлаа” хэмээн ярьж байсан нь түүх болон хадгалагдан үлджээ...

Ийм л гайхалтай дайчин , ийм л гайхалтай баатарлаг эрс, ийм л гайхалтай тэсвэр тэвчээрээр бахархахгүй гээд яах ч билээ...
Дэлхий мэднэ дээ...

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй