• 05 сарын 25 , Даваа
  • 1 USD = 2,801.20 ТӨГ| 1 EUR = 3,054.29 ТӨГ| 1 RUB = 38.91 ТӨГ| 1 CNY = 392.60 ТӨГ
Тэд биднээс маш их айж байна
  • 15:58
  • 125
  • 0

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан, “Сонгуулийн тухай хууль”-ийн 47 дугаар зүйл. 47.11-д “Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдрийн хүртэл авч болно” гэж заажээ.

Энэ нь таалагдахгүй байгаа нэр дэвшигч, манай тойрогт юу ч хийгээгүй мөртлөө дахин нэр дэвшихээр ирчихсэн яваа этгээдийн талаар элдэв зүйл бичих, ер нь үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг минь хуулиар хязгаарлаж буй явдал юм.

Эвлэлдэн нэгдэж, эсэргүүцэн жагсах боломж улам л хумигдсаар байгаа. Хэвлэлүүд бүгд л хэн нэгний хамааралд очсон. Тэгэхээр цахим орчин л бидний үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө эдлэх газар юм.

Гэвч үүнээс л тэд маш ихээр айж байгаа бололтой. Тиймээс хуулиар бидний эрхийг боомилж байгаад нэр дэвшихээр зэхэж байна. Шүүмжлэлгүйгээр, бялууртал магтуулж байгаад л сонгуульдах нь дээ...

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй