• 10 сарын 24 , Бямба
  • 1 USD = 2,852.33 ТӨГ| 1 EUR = 3,375.30 ТӨГ| 1 RUB = 37.37 ТӨГ| 1 CNY = 427.65 ТӨГ
Ч.Сайханбалаг дор хаяж 16 жил шоронд хоригдох ёстой...
  • 16:45
  • 161
  • 0

Чимидийн Сайханбалаг гэдэг луйварчин Монголын хуулиар шийтгүүлэхгүйн тулд гадаадын хуулийн фирм хөлсөлж өөрийгөө өмгөөлүүлэх гэж байгаа тухай мэдээлэл тархаад байгаа.
Тэр нь Amsterdam & Partners гэх фирм...

Гэвч энд нэг саад байнаа.

Хэрвээ гадны хуулийн фирм Монголд хууль эрх зүйн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол :
1-рт – Монгол хэлээр ус цас байх ёстой.
2-рт - Монголын Хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцэж өмгөөлөх эрх авсан байх ёстой.
3-рт - Монголын Шүүхэд ажилласан туршлагатай байх ёстой гэнэ.

Энэ тухай “Хаш Ка” хэмээх аккаунттай Фейсбүүк хэрэглэгч постолжээ. Зарим нэг хуульч хүмүүс ч түүнийг нь баталгаажуулан шейрлэж, коммент сэтгэгдлээ бичсэн байна.

Тэгэхээр луйварчин Сайханбалагийн хувьд гадаадын фирмээр өмгөөлүүлээд ч байдал нэг их дээрдэхгүй байх. Угаасаа тэрбээр Монгол хүнд итгэхгүй байгаа. Тийм ч учраас гадны фирм хөлсөлсөн биз. Гадаадын фирм нь мэдээж манай өмгөөллийнхөн шиг тав арван төгрөгөөр өмгөөлөхгүй нь ойлгомжтой. Тэр их мөнгө нь хаанаас гарах вэ гэдэг нь ч ойлгомжтой. Дубайн гэрээг хуйвалдаж байгуулсныхаа төлөө хүртсэн хулгайн мөнгө гэдэг нь тэнэг хүнд ч ойлгогдоно. Мань луйварчин харин эхнэрийнхээ “Байгаль салон”-ы орлого энээ тэрээ гэх биз?

Харийн хулгайч нартай үгсэн хуйвалдаж эх орноо дээрэмдчихээд , хамаг хэрэг нь илэрч Хууль Шүүхийн өмнө очихдоо хүртэл гадныхантай үгсэн тохиролцож гадаадын хуулийн фирмээр өмгөөлүүлнэ гэж байгаа нь түүнийг ямар гээчийн чөтгөр болохыг харуулж байгаа юм.

Чухам ийм л этгээдүүдийг МАНАН бүлэглэлийн толгойлогчид олж сонгож авдаг, чухам ийм л ясны хулгайч нараар эгнээгээ бүрдүүлдэг Элбэгдорж, Эрдэнэбилэг, С.Баяр нарын ээлж харин хэзээ вэ???

Нэгэнт байдал ийм байгаа тул тэр “Amsterdam & Partners” гэх хуулийн фирм нь Монголоос өмгөөлөгч хөлсөлж ажиллуулах байх.

Тэр нь харин хэн байх бол?

Хэн ч байсан тэр бол МАНАН-гийн эрх ашгийг хамгаалсан өмгөөлөгч байх ба тэрбээр Монголын Ард Түмний язгуур эрх ашиг сонирхлын эсрэг ашиг сонирхолтой урвагч байх болно. Яадаг ч байсан Эх орныхоо эсрэг гэмт хэрэг үйлдсэн Чимидийн Сайханбалагийг гэм зэмгүй болгох гэж хичээж буй хэнийг боловч бүх нийтээрээ эсэргүүцэн илчилж, байж суух газаргүй болгох ёстой.

Монгол хүн л юм бол Монгол эх орон, Монгол газар шорооныхоо эсрэг хөдөлж дуугарч хэзээ ч болохгүй. Энэ бол хууль...
Бид түүнийг баримтлан нэгдэх ёстой.

Ч.Сайханбалаг эх орон Ард түмнийхээ эсрэг уучилж болшгүй нүгэл үйлдсэн. Түүний гайгаар ердөө ганцхан жилийн дараа буюу 2021 онд Монголчуудтай ашгаа хувааж эхлэх ёстой байсан Канадууд даам гарч 2037 он хүртэл ашиг өгөхөөргүй болсон юм.

Энэ гэрээ гэх луйврын заалтаар 2021 онд ашгаа өгч эхлэх ёстой байсан заалт 16 жилээр ухарч 2037 он болтол хойшлогдсон ба эдийн засагчдын үзэж байгаагаар Монгол Улс 20 тэрбум доллараар хохирч байгаа юм.

Учир иймд Чимидийн Сайханбалаг гээч энэ луйварчин этгээд дор хаяж 16 жил шоронд суух ёстой ба МУ-ыг хохироосон 20 тэрбум долларыг ч бодолцох ёстой.

Тиймээс “Amsterdam & Partners” гэх фирмийн төлөөлөл болох Монгол өмгөөлөгч хэн байх вэ гэдэг дээр бид анхаарлаа маш ихээр хандуулах ёстой...

 

/ Хатуу мэдээ /

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй