• 08 сарын 06 , Пүрэв
  • 1 USD = 2,846.09 ТӨГ| 1 EUR = 3,364.22 ТӨГ| 1 RUB = 38.90 ТӨГ| 1 CNY = 409.39 ТӨГ
Имжингакийн тэмдэглэл
  • 16:47
  • 115
  • 0

Өмнөд Солонгост зорчсон хүн бүр очихыг хүсэх ёстой нэг газар бий. Тэр нь Хойд Солонгостой хиллэдэг цэргийн бүс. Солонгос руу явах онгоцонд суумагцаа энэ талаар бодсон гэх нь юу юм. Гэхдээ л нэг ахынхаа зөвлөснөөр тийшээ явах хүсэлдээ хөтлөгдөн онгоцноос буумагц энэ тухай асууж сурлаа. Харин энэ аялал нь өөрөө цэрэг зэвсэгтэй холбоотой... дээр нь олон жилийн өмнө , адал явдалд дуртай Оросын нэг жуулчин - завсрын бүс рүү гүйж орсноос болж Хойд Солонгосын цэргүүд гал нээж , мөнөөхөн жуулчныг аврах гэсэн Өмнөд Солонгосын цэргүүд хариу гал нээснээр 2 талаас цэргүүд алагдаж байсан хэрэг гарч байсан гэх шалтгааны улмаас , тусгай зөвшөөрлөөр зорчдог болгосон газар юм байна. Зөвшөөрлийг сарын өмнө тухайн хүний бичиг баримтыг хүлээн авснаар шийдвэрлэдэг гэх журамтай хэмээн биднийг угтаж авсан хүмүүс маань дуулгалаа.

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй