• 05 сарын 25 , Даваа
  • 1 USD = 2,801.20 ТӨГ| 1 EUR = 3,054.29 ТӨГ| 1 RUB = 38.91 ТӨГ| 1 CNY = 392.60 ТӨГ
ЮУН КОРОНАВИРҮС ВЭ? ЖИНХЭНЭ АЮУЛ ЧИНЬ МАНАЙД БАЙНА...
  • 16:52
  • 104
  • 0

“Титэм” хэмээх коронавирүсээр өвчлөгсдийн тоо 7700-д хүрч, нас барагсдын тоо 170 болж нэмэгдлээ. Энэ тоо дэлхий нийтийг сандаргаж байна.

Манайд харин энэ вирүс алга. Магтууштай. Гэвч дэлхийг сандаргаж буй аюулт өвчнөөс илүү хор хөнөөлтэй өвчлөл манайд байгааг өчигдөр албаны хүний амнаас сонсоод үнэхээр цочирдлоо.

2019 ОНЫ БАЙДЛААР УЛСЫН ХЭМЖЭЭНД УУШГИНЫ ХАТГАЛГАА ӨВЧНИЙ 78141 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, 431 ХҮН НАС БАРЖЭЭ...

Жилдээ 500 орчим хүн уушгины хатгалгаа гэх өвчнөөр мөнх бусыг үзүүлж байхад юун тэр коронавирүс вэ. Жинхэнэ аюул чинь манайд байна шүү дээ. Дэлхийн эмч, мэргэжилтнүүдийг Ухань руу бус манайх руу дуудах ёстой юм биш үү...

ХАМГИЙН ХАЧИРХАЛТАЙ НЬ АЛБАНЫХАН ЭНЭ ТООГ БАЙХ Л ЁСТОЙ ТОО МЭТ ҮЛ ТООМСОРЛОН МЭДЭЭЛЖ БАЙГАА ЯВДАЛ ЮМ.

Уушгины хатгалгаа гэх өвчнөөс дэлхий нийт аль эрт салчихсан. Гэтэл манайд жил бүр 500 орчим хүн энэ өвчний улмаас үхэж байна. Дэлхий сонсвол айж, цочирдмоор тоо баримт...

Бид үнэндээ байгалийн шалгарлаар л амьдарч, үхэж байна.

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй