• 09 сарын 22 , Мягмар
  • 1 USD = 2,854.50 ТӨГ| 1 EUR = 3,378.44 ТӨГ| 1 RUB = 37.52 ТӨГ| 1 CNY = 421.68 ТӨГ
Parasite Амарсанаа баатрын дүрд тоглох гэж байна!
  • 16:53
  • 108
  • 0

Хэдхэн хоногийн өмнө Монгол дахь элэгний лабораториуд шинжилгээний дүнгээ хуурамчаар гаргаж байсан тухай мэдээлэл цацагдсан ба тэрхүү лабораториудын тэргүүнд Ж.Амарсанаагийн “Хэппи Веритас” лаборатори гозойж байсныг та нарт сануулья.

6 долларын эмийг 21 дахин өсгөж 125 доллар буюу 225 мянган төгрөгөөр хөөрхий өвчтөнүүддээ зарж, 900 долларын үнэтэй эмийг 2 нугалан 1800 доллараар зарах гэж байснаар үл барам, өөрийнх нь энэ санааг зогсоож үндсэн үнээр нь оруулж ирэх гэж байсан гадны ЭМ-ийн байгууллагын ажлыг гацааж байсан энэ луйварчин этгээд харин өнөөдөр Баатрын дүрд тоглохоор “Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг.

Монгол хүний тусч, нөхөрсөг, аюул тулгарахад нөхрөө хаядаггүй зан чанарыг илэрхийлж Хятадын У Хань руу сайн дураараа явна. Энэ бол эмч хүний үүрэг” хэмээн өөрийнхөө Нүүр номонд Пост оруулж байгааг та бүхэн бодоод нэг үз... “Зовох цагт нөхрийн чанар танигддаг” хэмээх эрхэм сайхан энэ үгийг Жазагийн Амарсанаа хэмээх луйварчин хэлэх эрхгүй. Элэгний өвчнөөр өвдөн зовж буй 200 гаруй мянган Монгол хүний амь насыг золигт гаргаж, эм тариагаар нь бизнес хийхээс гадна, туслах гэж байсан гадаадын байгууллагын ажлыг хүртэл гацааж байсан энэ аюултай Паразит луйварчин өнөөдөр “Хятадуудын төлөө сэтгэл өвдөж байна” гэхээр танд ямар санагдаж байна.

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй