• 02 сарын 28 , Баасан
  • 1 USD = 2,761.69 ТӨГ| 1 EUR = 3,022.95 ТӨГ| 1 RUB = 42.06 ТӨГ| 1 CNY = 393.73 ТӨГ
МСНЭ хэмээх ТББ түүнд дэндүү ахаджээ...
  • 16:55
  • 22
  • 0
Хүн гэдэг бодьгал нь “Мэдэхгүй юмныхаа дайсан, чадахгүй юмныхаа шившиг” болдог юмаа гэдгийг МСНЭ-ийн толгой дээр сандайлаад байгаа Хархүүгийн Мандахбаяр гэдэг хүн тодоос тод харуулж байна.

Учрыг тайлбарлая.

Тэрбээр анх МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшлээ хэмээн гарч ирэхдээ ч тэр , түүнчлэн хууль бусаар тус ТББ-ын тамга тэмдгийг авснаасаа ч хойш “Хэвлэлийн Эрх Чөлөөний хууль гээч юмыг батлуулж ХМХ болон сэтгүүлчдийнхээ эрх ашгийн төлөө ажилланаа” гэдэг ч билүү нэг тиймэрхүү тунхаг маягийн юм ярьсаар ирсэн байдаг.

За тэгээд хэл ам - хэрүүл шуугиан дагуулсан тэр юмнуудаа бүтэн 2 жил гаруй нухлаа даа.

Нухаж нухаж хэд хоногийн өмнөөс “Сэтгүүлчдийнхээ төлөө ажиллаж ажиллаж , Зөрчлийн хуулиас “Гүтгэх” гэдэг заалтыг авахуулж чадлаа. Авахуулаад харин Эрүүгийн хууль руу оруулчихсан шүү. Эрүүгийн хуулин дээр оруулахдаа “Илтэд худлаа мэдээлэл” гээч нэртэй болгоод, тэр илтэд худал мэдээлэл гэдэг юмаа гомдол гаргагч өөрөө нотлох ёстой болгож чадлаа. Ямрав дээ” гэх маягийн бөөн сүр сүндэр болсон постууд хөврүүлсэн билээ.

Харин тэр юу ярьж байгаагаа болон , юу хийгээд байгаагийнхаа ч учрыг олоогүй явсан байна.
Ер нь ч олохгүй байх л даа чааваас.

Энд тэнд зарга заальхай хийж явахдаа “Манай хуульчдын баг” гэсэн нэр томьёо их хэрэглэнээ тэрбээр хөөрхий. Тэгээд тэрхүү хуульчдынхаа багтай нухаж нухаж “Чамд долоо, надад долоохон” гэх утгатай гэзэг ороож, хөл дэгээдсэн юм зууралдуулжээ.

За жишээ нь тэрбээр хуульчдынхаа багтай хамт нухаж байгаад “Гомдол гаргагч нь өөрөө тэрхүү мэдээллийг илтэд худлаа мэдээлэл гэдгийг нотлох ёстой” гэсэн үг оруулсан тухайгаа зарласан байдаг. Гэтэл зөвхөн энэ үгэн дээр гэхэд л 2 алдаа гаргажээ.

Үүнд нэгдүгээрт: Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэгч мэргэжлийн мөрдөн байцаагч нар нь улсын төсвөөс цалинждаг төрийн албан хаагч мөн тул гомдол гаргагчийг “Чи өөрөө энийгээ нотол” хэмээгээд ажлаа хийхгүй суугаад байна гэдэг нь өөрөө хууль бус үйлдэл тул тэрбээр гарцаагүй тус хэргийг өөрийнхөө үүргийн дагуу нотолж мөрдөхөөс өөр аргагүй субьект ажээ.
Энэ талаар хуульч Б.Энхбаяр нүдэнд харагдтал тайлбарлаж байна билээ.
За энэ нь нийтлэлийн эхэнд дурьдсан хүн гэдэг нь “Мэдэхгүй юмныхаа дайсан, чадахгүй юмныхаа шившиг” гэдгийг нотолсон эхний жишээ болов.

Үүнд хоёрдугаарт: Илтэд худлаа мэдээлэл гэдэг үг нь яг юу гэсэн үг билээ?
Ерөөсөө Монгол Улсын Эрүүгийн хуулинд “Худлаа мэдээлэл” гэдгийг “Гүтгэлэг” хэмээх үгээр хоёргүй нэг утгатайгаар УДШ тайлбарлаж оруулсан байдаг юм байна. Үүнийг нь хуульч Б.Энхбаяр мөн л хоёргүй нэг утгаар тайлбарлаж өглөө.
“Илт худал болон далд худал” гэх ухагдахууныг одоогоор МУ-ын ямар нэг хуулинд заагаагүй.
Ганцхан утгаар заасан нь “Гүтгэлэг” гэсэн нэр үг , “Гүтгэх” гэсэн үйл үг...

Тэгэхээр одоо тэрбээр 2 жил шахуу нухаж, бөөн нус нулимс урсган байж хийсэн юм аа ч ойлголгүй “Гүтгэх” гэдэг заалтыг сохроор Зөрчлийн хуулиас авахуулаад Эрүүгийн хууль руу оруулчихжээ.

Түүнийгээ одоо өөрөө ч ойлгоогүй ОНС-гээр бусадтай хэрүүл хийж, зарим нэг сэтгүүлчдийг занаж сүрдүүлсэн мессеж илгээж суугаа юм байна.

Тэрбээр ер нь ийм л юм хийдэг хүн. Хийж байгаа юмаа ойлгох чадвар түүнд маш хомс.

Дахин хэлэхэд Х.Мандахбаяр нь “Мэдэхгүй юмныхаа дайсан, чадахгүй юмныхаа шившиг” гэдгийн тод жишээ болон Монголын Сэтгүүл зүйн түүхэнд хар бараан үсгээр бичигдэн үлдэх гавьяатай хүн боллоо.

Үүнийг нь бид хойч үедээ мөнхөд сануулж байх болно.

Энэ удаад түүний нухаж байж батлуулсан хууль гээч юмных нь , зөвхөн нэг өгүүлбэр дээр нь тогтож бичлээ.
Дараагийн дугаартаа Үндсэн хуулиа ч гадарладаггүй энэ этгээдийн зуурсан бантанг “Сошиал бол Хэвлэл Мэдээллийн хэрэгсэл биш” гэх ойлголттой нь авч хэлэлцэн дэлгэх болно.

Худгийн мэлхий өөрийгөө далайд байна гэж боддог юм гэнэ билээ.
Бурхан түүнийг өршөөг!!!

/Хатуу мэдээ/
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй