• 02 сарын 28 , Баасан
  • 1 USD = 2,761.69 ТӨГ| 1 EUR = 3,022.95 ТӨГ| 1 RUB = 42.06 ТӨГ| 1 CNY = 393.73 ТӨГ
Ч.Улаан сайд толгойгоо тасдуулах нь ойлгомжтой боллоо
  • 13:29
  • 33
  • 0

Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр У.Хүрэлсүх, Ч.Улаан сайдад хандаж:

-"Махны үнэд онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил /2020 онд/ мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй янз янзын тайлбар хүлээж авахгүй” гэсэн байдаг.

ГЭТЭЛ МАХНЫ ҮНЭ ТҮҮХЭНДЭЭ БАЙГААГҮЙГЭЭР ОГЦОМ ӨСЛӨӨ...

Үхрийн мах л гэхэд кг тутамд 1000-1300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ чинь хариуцсан ажлаа хийж чадаагүй Ч.Улаан сайдын буруу мөн биз.

Тиймээс одоо яая гэх вэ, толгойгоо тасдуулж дээ... Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ.

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй