• 02 сарын 28 , Баасан
  • 1 USD = 2,761.69 ТӨГ| 1 EUR = 3,022.95 ТӨГ| 1 RUB = 42.06 ТӨГ| 1 CNY = 393.73 ТӨГ
Чамайг алчихсан байхад жил 6 сар суугаад гараад ирнэ ...
  • 13:38
  • 35
  • 0

“Алуурчин” Б.Махбалыг Монголын шүүх яаж ч чадахгүй суллаж байна.

Хүн зодсоор байгаад алж буй үйлдэл нь хяналтын камерт бичигдэн үлдсэн, ийм илэрхий нотлох баримттай хэргийг Монголын хууль, шүүхийн байгууллага бүтэн жил 6 сарын хугацаанд хянан хэлэлцсэн боловч, ял шийтгэл оногдуулж чадсангүй. Эсвэл “ХҮССЭНГҮЙ” гэж бичих ёстой юу...

Үхсэн хүн үг хэлдэггүй ч үйлдсэн хэрэг нь нотлогдож байгаа хүнд суллагдах тухай мэдээ ямар таатай, ямар бахдалтай сонсогдож байгаа бол!
Тэгээд ч суллагдсан хүн ул мөр баллахаас эхлээд юу эсийг хийх вэ.
Бүр цаашлаад хил даваад зугтчихвал яах вэ?
Мөнгө л байвал хил давах шиг амархан зүйл алга.

Хамгийн гол нь ингэж бодож, хардахад хүргэж буй хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаа үнэхээр хангалтгүй санагдаж байна.
Хүсвэл шүүх хэдхэн хоногийн дотор яллаж, цагаатгаж чаддаг.

Харин Б.Махбалын хэрэгт нэг их хүч гаргахгүй байна л гэж харагдаж байна. Энэ нь эсрэгээрээ хүний амь нас хохироогчдод ял завших сэдэл төрүүлж байна.

Мөнгө байвал хэнийг ч алж болох нь л дээ...

“ЧАМАЙГ АЛЧИХСАН БАЙХАД ЖИЛ ЗУРГААН САР СУУГААД Л ГАРААД ИРНЭ”...

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй