• 04 сарын 01 , Лхагва
  • 1 USD = 2,777.74 ТӨГ| 1 EUR = 3,054.54 ТӨГ| 1 RUB = 35.37 ТӨГ| 1 CNY = 391.62 ТӨГ
Төгс луйварчны бүх шинжийг өөртөө агуулсан хүн дээ. Ятгах тусам нь нягтал...
  • 12:55
  • 154
  • 0

За бас хагас жилийн өмнө ч билүү Контрол комментатор нэвтрүүлэгт орж “Миний амь насанд халдах гэж байсан, эхнэрийг минь хүртэл дагаж мөрдөн тэнд энд явж байна гэж утсаар ярьж мессеж бичиж байлаа” гэж худлаа сенсацлаж байсан мэргэжлийн худалч хүн л дээ.

Шоучин Мандахбаяр л гэр бүлийг нь мөрдсөн байхад таг дуугүй амаа хамхиад суув гэж. Одоо харин тэрбээр өөрийнхөө хар толгойг 250-хан сая төгрөгөөр үнэлэн шоудаж байна. Яасан ч хямдхан толгойв дээ чааваас. За тэгээд цалингаа тавьчихаж чадахгүй байгаа хүнд их мөнгө ч байж мэдэх л юм...

Гэх мэтчилэн МСНЭ-ийг луйвардаж авсныхаа 2 жилийн ой дээр ээлжит жүжгээ дэглэж, тайзан дээр гаран хоолойгоо засаж эхэллээ. Энэ хүнд бүү итгэ. Ятгах тусам нь нягтал. Тэрбээр уран цэцэн үгтэй, үнэмшим мундаг яриатай, унагааж бөмбөрүүлэх нулимстай, уярч итгэмээр дүртэй. Ер нь л төгс луйварчны бүх шинжийг өөртөө агуулсан хүн дээ. Ятгах тусам нь нягтал...

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй