• 08 сарын 06 , Пүрэв
  • 1 USD = 2,846.09 ТӨГ| 1 EUR = 3,364.22 ТӨГ| 1 RUB = 38.90 ТӨГ| 1 CNY = 409.39 ТӨГ
30 жилийн дарлалаас салахад 12 хоног л үлдлээ...
  • 16:30
  • 31
  • 0
Монголдоо л сайхан амьдармаар байна. Монголын Ард түмний цор ганц хүсэл бол энэ.

-Ухаантай сонголт хийвэл 30 жилийн дарлалаас салахад 12 хоног л үлдэж байна.
-Ухаан муутай сонголт хийвэл 34 дэх жилдээ өртэй ядуу, өвчинтэй ядруу явна.
Монголдоо л сайхан амьдармаар байна.
Монголчууд бидний цор ганц хүсэл бол энэ...

Эх оронтой Монгол хүн та эх орон, газар шороон дээрээ, ээж аав, эгч дүү нартайгаа хамт амьдрах аргагүй болтлоо доройтжээ.
Монголдоо байгаад байвал таны амьдрал улам л уруудах тул Монголоо хаян гадагшаа дүрвэж, хүүхэд нь эцгээ танихгүй, хөгшид нь хүүгээ мэдэхгүй болсон он жилүүд ар араасаа урсан өнгөрч байна.

Өнгөц харахад элэг бүтэн мэт харагдавч ээж нь хүүтэйгээ, хүү нь ээжтэйгээ, эхнэр нь нөхөртэйгээ, нөхөр нь эхнэртэйгээ уулзаж чадахгүй он жилүүд ар араасаа урсан өнгөрч байна.
Өнгөц харахад мөр бүтэн гэдэс цатгалан мэт байвч эцгийн хайрыг амсаагүй хүүхдүүд, нөхрий түшгийг мартсан эхнэрүүд, эхнэрийн хайрыг амтлаагүй эрчүүд...

30 жил ийм л амьдралаар Монгол Улс замналаа.
Бид юутай хүлцэнгүй Ард Түмэн бэ?
30 жил ийм амьдралаар амьдарлаа. 30 жил бүх амьдралаа үрлээ...

Одоо болсон.

Энэ бүх хагацал гуниг, зовлон зүдгүүрийн шалтаг шалтгаан нь Уурхайн эзэд, банкны захирлууд, нефтийн наймаачид, төрөөс төрсөн тэрбумтнууд гэдгийг бид одоо нэвт шувт мэддэг болжээ.
Харин эднээс яаж салахаа л мэдэхгүй байх шиг.

Тэгвэл одоо заагаад өгье.

Монголын бүх баялгийг атгасан 30 гэр бүлийн төлөөллийг л сонгохоо байчих.
Монголыг зарж идэж буй уул уурхайн эздийг л сонгохоо больчих...
Монголын эдийн засгийг хямраадаг нефть импортлогчдыг л сонгохоо больчих...
Монголыг минь залгиж байгаа банкны эздийг л сонгохоо больчих...

Монголчууд бид Монголдоо л сайхан амьдармаар байна. Үүний төлөө л Сонголтоо зөв хийцгээе!

https://www.facebook.com/hatuumedee/photos/a.766398143714768/1138041233217122/?type=3&theater

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй