• 12 сарын 06 , Ням
  • 1 USD = 2,849.26 ТӨГ| 1 EUR = 3,461.85 ТӨГ| 1 RUB = 38.36 ТӨГ| 1 CNY = 436.13 ТӨГ
Х.Мандахбаярын ээлжит луйвруудын бас нэгэн түүх....
  • 17:30
  • 65
  • 0
Луйварчин Х.Мандахбаяр түүнийг Өмнөговьд аваачаад эхнэрийнхээ нэр дээр лизингдсэн байраа өгнө гэж хуураад нэг хэсэг байрныхаа лизингийг түүгээр төлүүлсэн байна. Ямар хүн болохыг нь огт гадарлаагүй тэрбээр гэр орон нялх хүүхэдтэй эхнэрээ Өмнөговьд нүүлгэн авчирч Мандахбаярын ажлыг ёстой нэг эрдэмтэй хүний ёсоор гялалзуулж өгчээ. Нийслэлд төвхнөөд байсан хүнийг хаа байсан өмнө хязгаарт хуурч авчрах шалтаг шалтгаан Мандахбаярт байж л дээ. Тэрбээр түүнд мөнөөхөн үлгэрүүдээ ярьсаар богино хугацааны дотор олон том том төсөл бичүүлж авснаар үл барам ОТ-оос зарласан 680 сая төгрөгийн өртөгтэй маш том төсөл хүртэл бичүүлж авсан байна. Харамсалтай нь Мандахбаяр 680 саяын тэр төслийг нь хүлээн авсны дараа “Одоо энэ төсөл чинь хэрэггүй болчло” хэмээн худал ярьж өөртөө авч үлдсэн ба тэр төсөл нь одоо хэрэгжээд явж байгаагаар үл барам энэ тухай постыг ОНС-нд оруулсны дараа зарим нэг хүмүүс түүн рүү утасдаж постоо устгахыг сануулан дарамталсан хэрэг ч гарчээ.

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй