• 10 сарын 24 , Бямба
  • 1 USD = 2,852.33 ТӨГ| 1 EUR = 3,375.30 ТӨГ| 1 RUB = 37.37 ТӨГ| 1 CNY = 427.65 ТӨГ
Төв талбайн оргилуурын өртөг 1,14 сая $, Дубайнх 218 сая $...
  • 15:30
  • 75
  • 0
АНУ-ын Лас Вегаст байдаг Белажио усан оргилуур нь 40 сая долларын өртөгөөр бүтсэн бөгөөд нийт 3,2 га том хэмжээтэй нуурын дунд хийгдсэн байх ажээ. 1200 гаруй цоргоор ус шахаж цацдаг ба 4500 гэрэл асаж унтран тус оргилуурыг гэрэлтүүлдэг аж. 1200 цорго нь 4 янзын хошуунаас бүрддэг бөгөөд 208 ширхэг тийрэлтэт хошуу, 798 ус харвагч хошуу, 192 супер харвагч хошуу, 16 ширхэг хэт хүчтэй шахагч хоолойноос тус тус бүрддэг юм байна. Энэ 16 хэт хүчтэй шахагч нь 460 фут буюу 140 метр хүртэл усыг хөөргөх чадалтай гэгдэж байна. 192 ширхэг супер харвагч хошуу нь 73 метр хүртэл өндөрт усыг шахах хүчтэй гэнээ. Энэхүү хошуунуудаараа ус шахахад 83 сая 300 мянган литр ус ашиглагдах ба сарын зардал нь 400 мянган доллар болно. Өнөөдрийн ханшаар 400К доллар гэдэг нь тэрбум 120 сая төгрөг болно гэдгийг дуулгачихья. Харин Дубай дахь Бурж Халифагийн усан оргилуур нь Белажиог бодвол 4 дахин том 12 га талбай эзлэх бөгөөд мөнөөхөн Белажио усан оргилуурыг бүтээсэн ВЕТ дизайн компани хийж бүтээжээ. Нийт 800 сая Араб динар буюу 218 сая долларын өртгөөр бүтээгдсэн байна. Тус байгууламж нь нийт 275 метр урт хоолойнуудаас бүрдэх бөгөөд 152 метр хүртэлх өндөрт ус шахах чадал бүхий асар хүчтэй мотортой, 6600 ширхэг өнгөт гэрлийн багц , 50 ширхэг асар хүчтэй прожектороор гэрэлтүүлэгдэж чимэглэгдсэн дэлхийн номер нэг усан оргилуур аж. Мөн л хэт хүчтэй ус харвагч мехнизм, тийрэлтээр харвах хошуу болон шахагчуудаар тоноглогдсон байна. Эдгээр асар өндөр өртгөөр бүтээгдсэн зардал өндөртэй оргилуурууд нь цаг үргэлж дээд хүчин чадлаараа ажиллаад байдаггүй гэдгийг зориудаар онцолж байна. Хамгийн баян орон ч бас мөнгөө хэмнэдэг шүү дээ. Жишээ нь Дубайн оргилуур өдөр 13:00 цагт ердөө 30 минут ажилладаг аж. Бусад үед ажлын өдрүүдэд 18:10 минутаас 30 минут тутамд, амралтын өдрүүдэд 18:00 цагаас 23:00 цаг хүртэл усан шоу нь явагддаг юм байна. Мэдээж өдөртөө бол гэрэл нь ажиллахгүй. Харин манай төв талбайн шинэ усан оргилуурын нийт өртөг нь Дубай болон Лас Вегасын оргилуурын цоргонуудын үнээр л боссон байх. 3 тэрбум 2 сая төгрөг нь өнөөдрийн ханшаар 1 сая 140 мянган доллар л болж байгаа юм. Энэ мөнгөөр Хонхтой цэцэрлэгийн бүтэн тохижилтыг, нийтийн бие засах газар, сандал суудал, зүлэг ногоотой нь хийчихэж байгаа нь харин ч боломжийн үнэ гэж харагдана.

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй