• 10 сарын 24 , Бямба
  • 1 USD = 2,852.33 ТӨГ| 1 EUR = 3,375.30 ТӨГ| 1 RUB = 37.37 ТӨГ| 1 CNY = 427.65 ТӨГ
Үндсэн Хуулийн 6-р зүйлийн 3 дахь заалтаас ...
  • 12:00
  • 54
  • 0
Газар бол төрийн үндэс мөн. Төр байхын үндэс нь Ард түмэн юм. Тиймээс газар нутгаа зарж арилжиж үл болно.

Газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно... 

/Үндсэн Хуулийн 6-р зүйлийн 3 дахь заалтаас/

 

Үндсэн хуулийн 6/2-д заасан "Нийтийн өмч" гэсэн үгэн дээр Монголчууд маш их маргалдаж байна. 

 

Газар бол төрийн үндэс мөн. Төр байхын үндэс  нь Ард түмэн юм. Тиймээс газар нутгаа зарж арилжиж үл болно.

 

Энэ тухай Үндсэн Хуулийн 6-р зүйлийн 3-т маш тодорхой зааж өгчээ. 

Үүнд: 6/3. Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно... хэмээн заасан байна.

 

Энэ өгүүлбэр дотор байгаа : "Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй" гэсэн заалтыг анхаараарай. 

Энэ заалт нь газрын хэвлийн баялгийг өмчилж болохгүй гэсэн утга бөгөөд энэ заалт ёсоор хуулиа мөрдөж 30 гэр бүлээс газрын хэвлийн баялгаа салгаж нийтэд хүртээмжтэй хэлбэрээр ашиглаж болох ойлголтыг зааж байгаа хэрэг юм. 

 

Манай хөтөлбөр Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс нь чухам "Энэ хэсэгт байгаа" хэмээн ойлгож байна. 

 

Монголын Ард түмэнд ашигтай заалтуудыг товчлон өгүүлбэл: "Нинжа болон мөнгөтэй олигархиуд газрын хэвлийн баялгийг дур дураараа өмчлөн ухаж болохгүй. Учир нь газрын хэвлийн баялаг бол Төр нийтийн өмч. Нийтийн өмч нь Ард түмний өмч гэсэн үг болно. 

Тэгэхээр 30 гэр бүлээс Төр Өмчөө салгаж авах нөхцөл бүрдсэн гэж ойлгож болох талтай.

 

Мөн газрыг "Гадаадын харьяат иргэнд зарж шилжүүлж өмчлүүлэх боломжгүй"...

 

Тоймлон өгүүлбэл ийм байна.

 

Ингээд та бүхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн газартай холбоотой заалт болох 6-р зүйлийн 1, 2 , 3-р заалтыг бүрэн эхээр нь хүргэе. 

 

Монгол Улсын Үндсэн Хуулийн Зургадугаар зүйл.

************************************************************

 

1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.

 

2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

 

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.

 

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.

 

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

 

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./

 

3.Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.

 

4.Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно.

 

5.Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно... хэмээн заажээ.

 

Учир иймээс АлиБаба дээрх "Монголд газар зарна" хэмээх зарлал бол зориуд олныг үймүүлэхийн тулд оруулсан зар болов уу хэмээн бодогдож байна. Тус сайтад хэн ч гэсэн зар оруулах боломжтой байдаг. 

 

Ингээд та бүхний мэргэн оюун ухаанд энэ маргааныг даатган орхиё! 

 

Монгол Улс Мандан бадраг!

 

#ХатууМэдээ

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй