• 10 сарын 24 , Бямба
  • 1 USD = 2,852.33 ТӨГ| 1 EUR = 3,375.30 ТӨГ| 1 RUB = 37.37 ТӨГ| 1 CNY = 427.65 ТӨГ
Гамингаас хойш 100 жил өнгөрчээ. 2045 онд бас 100 жил...
  • 12:00
  • 35
  • 0
Хятадын түүхч Хао гээч хүн 1994 онд “2045 онд бид алдагдсан Хойд нутгаа элгэндээ тэвэрнэ” хэмээн бичсэн тухай түүхч Өлзийбаатарын сануулж байгааг бид өнөөдөр сэрэмжлэн бодох ёстой ??? 1945 оны 10 сард бид Тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт өгснөөр Хятадууд арга буюу Ар Монголыг тусгаар Улс хэмээн зөвшөөрсөн байдаг. Японы эзлэн түрэмгийллээс ямар ч үнээр хамаагүй салах хэрэгтэй байсан тулдаа л тэр үед Хятадууд тэгж зөвшөөрсөн хэрэг юм шүү дээ. Тэгвэл 2045 он гэдэг нь энэ санал хураалтын 100 жилийн ой тохиох цаг хугацаа юм... Юу гэж бодож байна та. Хятадын аядуу зөөлөн бодлогын мөн чанарыг бид нүдээрээ харлаа. Түүх бидэнд 1920 оноос хойш сануулсаар ирсэн ч бид одоо бараг л мартжээ. Богдын хүрээнд гамин цэрэг орж Богд хааныг Да Жунтны хөрөгт мөргүүлэн Монгол цэргийн зэвсгийг хураан авч Ард түмнийг минь яргалж эхэлснээс хойш яг 100 жил өнгөрчээ.

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй