• 10 сарын 24 , Бямба
  • 1 USD = 2,852.33 ТӨГ| 1 EUR = 3,375.30 ТӨГ| 1 RUB = 37.37 ТӨГ| 1 CNY = 427.65 ТӨГ
“Ховч Хурандаа”...
  • 20:00
  • 30
  • 0
Олны өмнө хүн загнан байж гарч ирсэн энэ хүнийг “Хатуу шударга үгтэй, цэрэг шиг цэрэг, эр хүн шиг эр хүн, жинхэнэ Мужик байна” хэмээн амаа олохгүй магтаж, алга ташин хүлээж авсан билээ Бид...
Тэр цагаас хойш 8 сар өнгөрчээ. Эхэндээ ч яахав... Мэдээллийн урсгалаа сайн ойлгоогүй бид, хэлсэн үг, зөөсөн "Хов" болгоныг нь эерэгээр хүлээн авч, муулуулж ховлуулсан хүмүүсийг ёстой нэг амаа ханзарч, завьжаа цууртал хамтдаа муулдаг байлаа.
Тэгсгээд уг нь зогсчих ёстой байлаа л даа. Гэвч энэ хүн зогсоогүй, зогсоогоогүй...
Шуурхай штабын мэдээ болгоны дараа ард түмний дунд заавал нэг “Хэрүүл хараал” үүсдэг болгоод авлаа даа энэ "Ховч" хүн.
-Вареньтай талх идэхгүй гэж хүний нүүр лүү шидээд байна...
-Өрөөндөө байж чадахгүй айл хэсээд байна энэ хөгийн новшнууд чинь...
-Үхрийн мах идмээр байна гэж омогдоод байна...
-Байр сууцаа голоод байна муусайн юмнууд чинь... гэхчлэн арай л “Өмдөндөө юу яагаад байна эд нар чинь”... гэх шахуу, утга авцалдаа муу, ач холбогдлоор маруухан хов живийг байнга хошуу унжуулан яншиж байдаг болов.
Уг хүн нь “Цэргийн” хүн. Бас ч үгүй Хурандаа цолтой.
Цэргийн хүмүүсийг бид яв цав, яг таг, үг дуу цөөтэй, ёстой нэг “Хатаагдсан болд” шиг л хүн байх ёстойгоор төсөөлдөг. Гэвч тэр ойлголтыг энэ янгууч, Ховч хурандаа баллаж орхилоо.
Хаа хов явна, тэнд энэ хүний чих орчихсон цохиж явааг харвал ер нь энэ хурандаа “Эр хүн” мөн үү гэж эргэлзмээр.
Энэ 8 сар шахмын хугацаанд “Урдуураа улаан хэлтнийг гишгүүлэхгүй” Монголдоо толгой цохих ховон хошуулсан “Тэргүүн ховч этгээд” болоод авлаа хөөрхий.
Хайран ч нэр хүнд. Хайран ч цол хэргэм.
Онцгой Байдлын үед “Онцгой чанга” байж чадаж гэмээнэ Онцгой Байдлын Албан хаагч болноо доо.
Гэвч Хов, хов , хов - Хав хав хав...
Ердөө л Ховч авгай.
Хов зөөх бүрт нь Монголчууд хоорондоо 2 тал болон хэрэлдэж уралцана.
Гэвч сэдэв дуусахгүй. Дуусахгүй ч юу байхав.
"Ховч хурандаа" Д.Ууганбаяр дуусгах боломж өгөхгүй. Яаж ийгээд л нэг хов олж сонсоод Монголчуудын дунд бахтай нь аргагүй шиднэ.
Ер нь Хов судлаач хүн байх шүү энэ Хурандаа...
Юу ч гэхэв дээ.
Ийм хүнийг Онцгой Байдлын Штабт бус “Шар бор” хэвлэлийн редакцид “Хов живийн булан”-г хөтлүүлбэл зохилтой...
Цар тахлын энэ Онцгой хүнд үед “Ховоор хоол хийж, 2-ыг хэрэлдүүлж, хотлыг бусниулдаг” ийм хүмүүс л үнэд ордог бололтой!!!
Манай “Онцгой Комисс” ч дээ мэдэхгүй...
Хов зөөхгүй л бол нойр нь хүрдэггүй “Ховч Хурандаа”...
Ониго, ониго...
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй