Тосон Бумбын “Мөхөл”- цуврал нэвтрүүлэг... 1-р хэсэг - Нууцлаг этгээдийн эрэлд...
Газар дэлхий хавчлаа гэж цөөхөн Монголчууд бид урьд өмнө огт сонсож явсангүй. Гэтэл нүдээрээ үзэх цаг ирдэг юм байж. Салхи шиг дураараа давхидаг байсан тал нутгийг нь тасдаж хуваагаад - ухаж сэндийлээд хүн бүү хэл – ан амьтан ч явах аргагүй болгожээ. Өмнө цэлийх говиос хойно дүнхийх уулсын хооронд хориг хязгааргүй явдаг байсан цаг өнгөрч , урдуур тоос нүүгэлтүүлэн давхих нүүрсний цуваанаас дүрвэсэн мал амьтан , хойшоо уул руу дайжья гэвч ухаж гүнзгийлсэн нүх шудуунд тулж хаашаа ч гарах аргагүй болгожээ. Томхон хэмжээтэй...торон хашаагүй л болохоос биш тоотой алхам, тоостой заманд тулсан байгалийн шорон болгож орхижээ Гурван Тэсийнхнийг...
Үүнийг Үндсэн хуулинд юу гэж заасан байдаг юм бол???