• 11 сарын 13 , Лхагва
  • 1 USD = 2,703.07 ТӨГ| 1 EUR = 2,980.95 ТӨГ| 1 RUB = 42.33 ТӨГ| 1 CNY = 386.05 ТӨГ
УЛААНБААТАРТ БОРООТОЙ
  • 07:36
  • 718
  • 0
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2019.08.06/ цаг агаарын мэдээллийг хүргэж байна. Улаанбаатар хот: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 11-16 градус, өдөртөө сэрүүсч Хэнтий, Дорнодын нутгийн хойд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүйСалхи хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад хэсгээр 21-26 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй