• 11 сарын 13 , Лхагва
  • 1 USD = 2,703.07 ТӨГ| 1 EUR = 2,980.95 ТӨГ| 1 RUB = 42.33 ТӨГ| 1 CNY = 386.05 ТӨГ
Монгол Улсын тэнгэрт “ГАММА” хорт цацрагаар хордсон үүл хөвж явах магадлал маш өндөр байна...
  • 10:37
  • 89
  • 0
2019 оны 8 сарын 8-ны өдөр ОХУ-ын Архангельск мужид Нёнокса суурин орчим Цагаан тэнгист Оросууд шинэ зэвсэг туршсаны улмаас дэлбэрэлт болж 7 хүн амь үрэгдэн , 15 орчим хүн гэмтэж шархадсан том хэмжээний ослын улмаас Гамма цацрагийн хэмжээ 4-6 дахин давсан үзүүлэлттэй болсон байсан бөгөөд тэрхүү осол болсон газраас даруй 80 орчим км-ийн цаана орших Концегорье хэмээх газарт ч цацрагийн тархалт ажиглагдаж байжээ. Энэ талаар Оросоууд нэг их өргөн мэдээлээгүй хэдий ч CNN болон бусад мэдээллийн агентлагууд мэдээлсээр байгаа юм байна. Харин өчигдөр орой УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Твиттер дэх өөрийнхөө хаягнаас : “Монгол руу цацраг идэвхт үүл орж ирээд байгаа юм бишүү? Манай хил дээр цацраг идэвхт үүл ирэнгүүт Хойд хөршийн бүх дохиолол унтарсан гэж CNN бичээд байна” хэмээн олон нийтэд мэдээллээ. Энэ тухай зарим нүүр номчид цааш нь дамжуулан түгээснийг үзвэл мэдээлэл тун бүрхэг болж эхэлж байна. Саяхан Юнивижнээр цацагдсан "Чёрнобыл" уран сайхны киноноос харвал , цацраг идэвхт бодис үүлэнд хуралдаж салхиар цааш дамжин тараагдаж нүүдэллэн явах маш өндөр боломжтой юм байна гэдгийг үзэгч олон түмэн сайн мэдсэн.

Эндээс харвал цацраг идэвхт бодис үүлээр дамжин нүүдэллэж явах боломжтой юм байна. 
Монголын үүл хаанаас орж ирэх боломжтойг бодоод үзсэн ч энэ нь бодитой байж болох мэдээлэл ажээ. 
Түүнээс гадна Ц.Оюунгэрэлийн бас дахин оруулсан постыг харвал гадны мэдээллийн хэрэгслүүд цацраг идэвхт бодис агуулсан үүл Монголын дээгүүр нөмрөн орж ирж байгаа видео мэдээллийг ОНС-д цацсан байна. 
Энэ нь мэдээж Монголд зориулаагүй мэдээлэл бөгөөд тус постыг оруулсан Lassina Zebro гэгч хүн нь Цөмийн туршилтыг хориглох ОУБ-ын ЕНБ дарга хүн ажээ. 
Байдал ийм байгаа тул МУ-ын Цөмийн Энергийн Газар энэ талаар албан ёсны тодруулга өгөх ёстой хэмээн бодож байна. 
Олон нийт та бүхэн ч энэ талаар Цөмийн Энергийн газраас шаардах нь зөв байх хэмээн бодож байна. 
Монгол Улсын тэнгэрт "Гамма" хорт цацрагаар хордсон үүл хөвж явах магадлал маш өндөр байна...

Жич : Цөмийн туршилтыг хориглох ОУБ-ын ЕНБ-ийн дарга Lassina Zebro-гийн твиттертээ оруулсан мэдээлийг энд GIF форматаар байршууллаа!!! 
Эндээс харвал гарцаа байхгүй "Хорт үүл" Монгол дээгүүр нөмөрсөн байх ажээ...

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй