• 07 сарын 10 , Баасан
  • 1 USD = 2,832.64 ТӨГ| 1 EUR = 3,211.08 ТӨГ| 1 RUB = 39.94 ТӨГ| 1 CNY = 405.20 ТӨГ
Бат-Үүлээс "Баатар" цолыг нь хураая Ерөнхийлөгчөө?
  • 12:38
  • 2885
  • 36
Гэмт хэрэгт холбогдсон шалтгаанаар өнгөрсөн жил гурван генералын цолыг хурааж билээ манай Ерөнхийлөгч. "Өгч чадсан юм, авч болдог" гэдгийг Монголчууд анх удаа харсан нь тэр. Харин өнөөдрийг хүртэл Монголчуудын зэвүү дургүй 2-ыг зэрэг зэрэг хүргээд байгаа нэг юм бол үүлэн Үст хэмээх этгээдийн энгэрт байсаар байгаа "Улсын баатар" цол юм. Үүлэн-Үстийн "Баатар" цолыг яг түүн шигээ хурааж авах хэрэгтэй Ерөнхийлөгчөө!!!

Энэ цолыг чухам ямар замаар өгсөн тухайд нь ч их муухай түүх дагадаг. 
Ардчилсан Намаас МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хурал болж Эрдэнийн Бат-Үүл, Цахиагийн Элбэгдорж нар өрсөлдөж Элбэгдорж нь дэмжигдсэн байдаг.

Мөнөөхөн Ц.Элбэгдорж нь Ерөнхийлөгч болж аваад ердөө 5-хан сарын дараа зарлиг гаргаж , өрсөлдөгч асан Э.Бат-Үүлдээ "Монгол Улсын баатар" хэмээх эрхэм хүндтэй шагналыг зүүгээд өгчихөж билээ.
Хөдөлмөрийн баатар цол яагаад өгөөгүй юм бол тэгвэл???

Мань Үүлэн Үст хөдөлмөр хийж үзээгүй хүн л дээ. Жагсаал цуглаан зохион байгуулдгийг нь эс тооцвол гартаа тоосго ч барьж үзээгүй этгээд.

Ингээд бодож бодож "Ардчилсан Хувьсгалыг удирдсан тул" хэмээгээд Ардын Баатар болгосон нь тэр.

Ер нь бол буу барьж , бай ч буудаж үзээгүй этгээд "Улсын баатар" болсон түүх дэлхийд цор ганц энэ байх шүү. Өөрөөр хэлбэл өрөндөө суутгаж өгсөн цол болж таарсан юм.

Ингэхэд ер нь Ардчилсан Хувьсгалыг Э.Бат-Үүл удирдсан билүү? 
С.Зориг л удирдсан гэдэг шүү дээ.

Талбай дүүртэл цугласан хүмүүс Санжаасүрэнгийн Зориг агсныг мөрөн дээрээ суулгаад зүтгэж буй зураг одоо ч Гүүглээс хайхад гарч ирнэ.

Тэгэхээр С.Зориг удирдагч байсан байж таарах нь.

Тэгээд ч "Улсын баатар" цолыг нас барсан хүнд нэхэн шагнадаг цорын ганц цол юм шүү дээ?

Товчхон өгүүлэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд бульхайгаар гарч ирсэн Ц.Элбэгдорж , яаж ч мэдэх зөрүүд муйхар Бат-Үүлийгээ ийм аргаар тайвшруулсан хэмээн ярьдаг.

Луйврын аргаар авсан цол...

Тэгээд ч одоо мөнөөхөн Бат-үүл нь луйвар хулгайн хэргээр шүүгдэгч болчихоод явж байгаа.

Манай хөтөлбөр Үүлэн-Үст хэмээх энэ этгээд "Гудамж" төслөөс ямар их мөнгө унагааж луйвардсан тухай мөн ч их өгүүлсэн дээ?

Өгч болсон юм, авч болно.

Тэгээд ч МУ-ын баатрууд хэзээ ч луйвар хулгайн хэрэгт холбогдож байгаагүй юм. Тэр тусмаа улсаа тоносон хэргээр шүү дээ.

Буу барьж үзээгүй ч мөнгө барьж луйвардсан Баатар цолтон гээд бодоод нэг үзээрэй.

Э.Бат-Үүл бол Баатар хүн биш.

Байнга л хэрэгт холбогдож явдаг этгээд. 
Жинхэнэ баатар болох ёстой С.Зориг агсныхаа амийг хүртэл хороосон хэрэгт өнөөдрийг хүртэл холбогдож яваа этгээд шүү дээ...

Дээрээс нь бас луйвар хулгайн хэрэгт шүүгдэгч...
Түүний цолыг хураая....

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэлүүд (36)
Зочин [202.9.46.245] 06:15
Батүүлээс баатар цолыг хураах хэрэгтэй зѳв шүү
Хариулах
Зочин [202.126.89.196] 18:28
Улсын баатар цолыг дайснаа дарж дархан цолоо мандуулсан хүнд өгдөгсөн Тэгэхээр Бат үүлийн дайсан Зориг байсан бололтой Үнэн гэвэл энэ цолыг Зоригт нэхэн олгох хэрэгтэй дээ
Хариулах
Зочин [103.212.117.52] 20:07
Zov shvv
Хариулах
Chochin [188.61.52.48] 16:44
Tiimee ene nowsh yu hiisen gej bataar bolhiin shuud huraa. Elbegdorj pe shorond hii tegwel Mongol ariusan
Хариулах
B.Damdindorj dorj [66.181.161.65] 10:55
Yu l bicheed bndaa,hiisen yumtai hun shu! Aavaasaa garch eejdee oroogui bhad ta narin erh chuluug temtsej olj ugsun hun !!!
Хариулах
иргэн Н Батаа баян гол дүүрэг [81.221.206.210] 00:30
уллсын баатар цол эзнээ зөв олоогүй тухай ард түмэн хэлэг Энэ цолыг хураах эсэх талаар ⁶ард иргэд саналаа бичээрэй эзнээ олоогүй л улсын баатар цол үйлдсэн хэрэг ийн прокурор.хянаж үзэх хэрэгтэй шударга баыял даа
Хариулах
Tcogoo [103.10.22.83] 22:13
Нэр хаягаа тодорхой бичээч
Хариулах
ЗОЧИН [103.10.23.188] 19:34
Ардчилалыг эхлүүлсэн нь үнэн л дээ гэхдээ ардчилалын алтан хараацайнууд сүүлдээ ардчилалыг хувьчилж өөрсдөө хэмжээлшгүй эрхт улс төрчид олигархууд болсон ер нь бол үүлгүй тэнгэрийн цусгүй баатар гэж хүмүүс онож хэлсэн байналэй.
Хариулах
Т.Хас [202.131.250.130] 08:14
Улс эх орондоо хөдөлмөрлөөгүй эр цэргийн алба хаагаагүй улсын өмч хулгайлдаг хүн Улсын Баатар цол хүртдэгийг Монгол Улс л Дэлхий дахинд үзүүлж байх шиг бна.Эх орноо харийн түрэмгийлэгчдээс цусаа урсган тулалдаж авдаг мөн улс эх орондоо онцгой гавъяа байгуулсан иргэддээ Төрөөс хүртээдэг Эрхэм Хүндтэй Цолыг ийм хүнд албан тушаал булаалдахаас нь айж Элбэгдорж Ерөнхийлөгч Зарлиг гаргаж олгосныг Монголын ард түмэн таашааж хүлээж аваагүй.Одоо ч хэвээрээ байгаа.Харин Ардчилсан Хувьсгалын Ерөнхий Зохицуулагч Төр Нийгмийн Нэрт Зүтгэлтэн Сайд Санжаасүрэнгийн Зориг асан
Хариулах
Зочин [117.111.12.39] 07:27
өөх өгсөн хүнтэй өглөа босоод заргалдана"гэгч болж байх шивдээ.Коммунист Оросын дарамт,МАХН ын хатуу дарангуйлал доор манкурт боол"шиг амьдарч байхад чинь Батүүл тэргүүтэй ардчилсан үзэлтэй залуус амь насаараа дэнчин тавьж байж энэ сайхан эрх чөлөө,тусгаар тогтнол,өмчлөх эрхийг чинь авчирж өгсөн юм.
Хариулах
Зочин [80.83.235.84] 10:44
Монголын телее дуугардаг цеехен шудрага улс терчидийн 1 бол яалт ч угуй Бат-Уул юм. Ийм аргаа барсан аргаар Бат-Уулийг харлуулж чадахгуй ээ та нар. Ардчилалыг хамгаалж, чиний эрх, эрх челеений телее дуугардаг цеехен хуний нэг бол Бат-Уул мен.
Хариулах
Үнэн хаана байна [66.181.178.91] 09:56
Ард түмэн л мэднэ. Аав нь уул нь сайн хүн байсан. За тэр ч баатар цолонд хамаагүй. Зоригийг хөнөөсөн хэрэгт яг үнэнээсээ ямар нэг холбоотой бол тэртээ тэргүй хураагдана
Хариулах
мянга мянган монголчууд [192.82.72.61] 21:55
дорж оо МУ ын баатрууд хулгай луйварын хэрэгт холбогдож байгаагүй, наад хүнтэйгээ ичиж үх
Хариулах
зочин [202.126.88.189] 19:28
хэний буянд хүний өөдөөс хуцдаг болсоноо аав ээж өвөө эмээгээсээ асуу танайхан бүгд л гэртээ байсан байхдаа амиа бодоод муу ац минь
Хариулах
иргэд олон түмэн [64.119.23.148] 18:30
Сансарын нисгэгч Ж.Гүррагчаад монгол улсын баатар цол олгосонд атаархах барьцах хүн байна уу?байхгүй,учир нь үнэхээр баатарлаг үйлс бүтээсэн,эзнээ олсон,монголчуудыг баярлуулсан цол гэж энэ,ийм эрхэм гавьяат үйлс бүтээсэн хүнд олгодог цолыг нэг муу гэмт хэрэгт холбогдсон,ядаж хэрэгээ ч шудрагаар хүлээчих ухамсар хүмүүжилгүй хүнд олгосон нь хосгүй энэ шагналын нэр хүндийг үнэхээр гутааж байна,ухаандаа уулзалт зохион байгуулаад баатарлаг үйлсийн нь талаар хүн асуувал юу ярих бол,ичмээр юм,харин 1990 оны үеийн хийж гүйцэтгэсэн ажил үйлд нь тохируулаад сая гарсан 30 жилийн ойн медиал зэргийг олгоход хэн ч барьцаж юу ч ярихгүй шүүдээ,эзнээ олоогүй шудрага бус шагнал хар мөр дагуулдаг гэдэг,үүнээс болоод ч тэрүү?ноцтой муухай хэрэгт холбогдсон л дуулдах юм,эвгүй л сонсогддог,би Батүүлийг таньж мэдэхгүй,ойр дотоно ажиллаж ч байгаагүй,олон түмний үнэлэлт нэг иймэрхүү,ам муутайл байдаг юм билээ,зарим улсууд оросыг муулаж Лениний хөшөөг устгасаны төлөө авсан шагналгэж хүртэл цуурч байхыг сонсож л байсан тэгээд энэ хүний шагналын талаар олон түмэн дурамжхан байдаг юм байнадаа гэж ойлгосоноо л хэллээ,намайг элдвээр бүү доромжлоорой,олон хүний үзэл бодол үг яртаг л дамжуулсан хэрэг шүү?
Хариулах
Алсаас [94.234.32.18] 16:15
Бат-Үүлд баатар ихдэнэ Алуурчны хамсаатан өөдгүй нохойнуудын нэг яаах арганүй мөн шүү Баатар цолыг түүнээс үтэр түргэн булааж ав!!!
Хариулах
Kkkk [66.181.161.77] 14:54
Күээ мөн атаархуу хүмүүс ямар олон юм бэ бурхан минь. Монголчууд иймдээ л хөгжихгүй байгаа юм.
Хариулах
Дорж [202.21.108.163] 10:11
Мянга мянган монголчуудыг төлөөлж авсан баатар цолыг хужаагийн даалгавараар МАН шээс алдан атаархаж ийм зүйл бичээд байна. Бат-Үүлийн баатар цол бол жирийн иргэн чиний, миний авсан баатар цол гэж ойлгож болно. Энэ цол бол нийт Монголчуудын баатар цол. Үүнийг эсэргүүцэж байгаа хужаа нар үүнийг ухаарах ёстой.
Хариулах
Ажилчин [103.57.92.168] 10:04
Би олон жил ТӨК ажилласан.Манай БАТ-ҮҮЛ шиг биднийг хайрласан хүн үгүй дээ. Ухаантай шуналгзй хүн. МАН одооны хүмүүс бол яг махчин бар шиг дайрдаг.
Хариулах
Монгол хүн [103.57.92.168] 10:01
БАТ-Үүлдээ НИЙСЛЭЛЧҮҮД БАЯРЛАДАГ ШҮҮ. ДАХИН ДАРГА БОЛООРОЙ.
Хариулах
Зочин [103.57.92.168] 10:00
МАН,МАХН яг адилхан хужаа дагаж Монголыг сөнөөгчид Бат-Үүл бол жинхэнэ баатар шүү.
Хариулах
Ах мад [103.57.92.168] 09:58
Хийсэн ажилтай Хэлэх үгтэй Шударга хүн шүү. 1937 он хэлмэгдүүлэлт эхэлсэн байна
Хариулах
z [202.55.188.81] 09:51
Unen unen Baatar boloh yostoi hun n Zorig nehen olgo Batuuliin tsoliig n huraa
Хариулах
Зочин [103.57.94.152] 02:34
Бат-Үүл дарга бол жинхэнэ шударга хүн. Түүнд эр зориг, нинжин сэтгэл аль аль нь бий. Эрх мэдлийн төлөө тулалдагсдад жинхэнэ дайсан нь. Яагаад гэвэл тэр үнэний талд зогсдог учраас бүгд айдаг. Иймээс ч нухчин дарахын тулд түүнийг элдэвээр гүтгэсээр ирсэн.
Хариулах
Ган [202.9.46.57] 01:01
Битгий хуц ,та нар шиг попуудаас аваагүй цол, гуйж биш гуядаж авсан .
Хариулах
Ардчилагч [202.126.88.39] 00:16
Донгос хол очиж хуцацгаа гэмээр бна эргүү дагзнуудад. Эрх чөлөөндөө сагасан юмнууд одоо бүр хүний цол хэргэмд атаархдаг байна.ккк
Хариулах
зочин [66.181.161.123] 23:41
шагналын нэр хүнд унаж байсан.Эрчимтэй уналт үүлд баатар өгснөөс эхэлсэн.Одоо гавьяатын тэмдэг зүүсэн хүнийг шоолох болжээ.Сар бүрийн 150000.үүнд л байгаа юм шүү.гавьяат олдвол улсын төсөвт дарамт болно.Тийм учраас үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн 5 хүнд л гавьяат өгөх.Тамирчдын хувьд өөрөө.
Хариулах
зочиг [66.181.161.123] 23:32
Үүлд шагнал өгөх ёстой юу.ёстой гэхдээ улсын баатар сэрүүднэ.уг нь өөрөө татгалзсан бол зөв байсан.Зохиогүй шагнал өөрт нь тусгүй юм.Одонгоо зүүхэд хүндрэлтэй байдаг байхдаа зайлуул.
Хариулах
Зоеин [64.119.23.83] 21:40
Жинхэнэ баатар хүн өол Бат-Үүл мөн. Шударга хүнд дургүй нөхдүүд л элдэв юм сэдэх юм дах. Хөөрхий.
Хариулах
zochin [202.55.188.85] 20:32
Elbegee,Uul 2iin buzar bulaig aav nar ni harsan bol...alaad uguh bsan bgaa...
Хариулах
tegshee [182.208.17.195] 19:26
yaag unen
Хариулах
Сахиус [103.212.117.180] 19:15
Хураах хэрэгтэй улсын баатарын нэр хүндийг маш их унгаж бна Зоригийн хэрэгт маш ойрхон хамсаатан шүү дээ харин С Зоригийг улсын баатараар нэхэн шагнаж ард түмнийг баярлуулаачээ
Хариулах
Б ганболд [202.21.108.190] 18:47
Одоо эргээд хархад бодит ардчилал Зоригын сэтгэл санаанд бусдад нь бусдад бусармаг санаархал байсан бн
Хариулах
Лүндэн [202.55.188.46] 18:46
Одоо Батүүлд хѳдѳлмѳрийн баатар олго ерѳнхийлѳгчѳѳ.Батүүлд олгосон шагнал 90 оны Ардчилсан хувьсгалын партизануудад олгосон шагнал Чи муу лүд надаас ав гэж байгаа юм уу?
Хариулах
Дараагийн Даваадорж [202.9.46.19] 18:43
Энэ нөхөрийг хэн ч баатар гэ2 үздэггүй Элбэгдорждоо л баатар юм байгаа биз... ядаж миний эзэг шиг 4 хүний амь аварч далайгаас ханцуй шамлан улаан гараа татаж гаргж үзсэн үү? Бас ажил албан үүргээ гүйцэтгэж яваад буудуулж үзсэн үү?
Хариулах
Зочин [202.126.89.250] 16:45
Чи нэр хаягаа тодорхой бичиж бж Төрийн тэргүүнд илгээсэн хүсэлтийг чинь хариуг илгээдэг юм шүү дээ?! Нэр нүүрээ нууж хор цацаж бгаа бол баас хаана бна тэнд өт цацагч батганаас ялгаа юу билээ?! Айгаагүй бол мсж бич залга Чамтай уулзая ?! 99798436
Хариулах
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй