• 10 сарын 15 , Мягмар
  • 1 USD = 2,670.53 ТӨГ| 1 EUR = 2,942.39 ТӨГ| 1 RUB = 41.47 ТӨГ| 1 CNY = 377.86 ТӨГ
"Хотгор" Сайдын шанага томорч Боомтуудыг сорлоо...
  • 17:15
  • 56
  • 0
Яг сарын өмнө бид энэ тухай дурьдаж, “Сангийн Сайдын хамаарал бүхий этгээдийн лоббидон дэмжиж буй компани тендерт шалгарчих вий дээ. Тэр компани нь бүр 4-р байранд орж хасагдсан компани байна шүү” хэмээн анхааруулсаар байтал мань Болор-Эрдэнийн амлалт ёсоор болж 4-р байрт орж хасагдсан компани дээшээ огцом цойлон 1-р байранд орсноор өнөөдөр “Замын-Үүд Гашуун Сухайтын боомтын барилга байгууламж Дэд бүтцийн барилгын угсралт”-ын ажлын нээлт болж Зонмей Энженээринг компани тухайн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр болсон байна. Тэрхүү нээлтийн ажиллагааг Сангийн Сайд Чимидийн Хүрэлбаатар машид онцгойлон үзэж өөрийнхөө ФБ хуудасны ковер зургийг хүртэл тус төслийн зургаар солин гангарчээ. Үүгээр үзвэл мань хүн баярласандаа бархирч , биеэ барьж дийлэхгүй болсон бололтой. Ийнхүү Хотгор шанагын уурхайг Солонгосуудад зарж 10 сая доллар халаасалсан Сангийн Сайдын хамаатнууд бас ахин тогоогоо тосолж тэнгэр нүргэлтэл хэхэрцгээх бололтой. Яг иймэрхүү маягаар тендерийн компаниудыг хувьдаа өрсөлдүүлэн дундаас нь хувь авч , хувийнхаа дансыг зузаалах ба тендрийнхэн тэрхүү хахуульд өгсөн мөнгөө нөхөж авахын тулд чанаргүй хямд материал сонгон авч шархаа нөхөхөөс өөр аргагүй болдог. Үр дүнд нь хэдхэн сарын дараа ямар нэг доголдол гарна. Гэвч энд хэн ч хариуцлага хүлээхгүй , улсын төсвөөс тэр даруй мөнгө гаргаж тухайн доголдлыг арилгуулахаар бас нэг компанид мөнгө өгнө. Өнөөхөөсөө бас л хувь авна гэхчлэн Сайд буун буутлаа хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан тогоогоо тосолсоор хэхэрч суух болно. Хүрэлсүх Сайдын хамгийн эмзэг цэг нь Сангийн Сайд Хүрэлбаатар гэдэг нь ийнхүү цаг хугацааны явцад харагдлаа. Тэрбээр Хотгор шанагыг заран ах дүүсээрээ баяжиж уул уурхайн компаниа гэрэл цохиулсан тул ийнхүү Дэд бүтэц барилга байгууламж руу гараа сунгасан бололтой. Сангийн Сайдын хамаарал бүхий этгээд болох “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэ Зоннмией энженээрийг компанийг тус төсөлд шалгаруулна хэмээн сарын өмнө амласан. Харин өнөөдөр тэр компани амласан ёсоор нь 4-р байрнаас дээш дэвшиж тендрийн ялагчаар тодорсон байна... Ямрав дээ Жанжаан... Та нэг юм хэлнэ байгаа....

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй