• 10 сарын 15 , Мягмар
  • 1 USD = 2,670.53 ТӨГ| 1 EUR = 2,942.39 ТӨГ| 1 RUB = 41.47 ТӨГ| 1 CNY = 377.86 ТӨГ
Монгол улсын гадаад худалдаа өссөн дүнтэй гарчээ
  • 14:03
  • 24
  • 0
Энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Гадаад худалдааны хэмжээ өсөхөд экспортийн хэмжээ 15 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Мөн энэхүү өсөлтөд чулуун нүүрс, боловсруулаагүй хагас боловсруулсан алтны экспортын хэмжээ өссөн нь ихээхэн дэмжлэг болжээ.

Монгол улсын гадаад худалдаа 11.9 хувийн өсөлт үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс ашгийн хэмжээ 426.6 сая ам.доллароор нэмэгдэж, 1.3 тэрбум ам.долларт хүрч эдийн засгийн сэргэлтийг харуулж байгаа юм. Харин импортын өсөлтөд уул уурхай салбартай холбоотой бүтээгдэхүүнүүд гол үзүүлэлт болж байна. Ялангуяа тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, дизелийн түлшний импортын хэмжээ 176 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн үзүүлэлттэй байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй