• 10 сарын 15 , Мягмар
  • 1 USD = 2,670.53 ТӨГ| 1 EUR = 2,942.39 ТӨГ| 1 RUB = 41.47 ТӨГ| 1 CNY = 377.86 ТӨГ
Монголын ардчилал цэл залуугаараа булшлагдах гэж байна.
  • 15:21
  • 54
  • 0
Эд хийж бүтээх, идэр залуу 30 насыг л зооглож буй ардчиллыг “аврах”, “хамгаалах” хөдөлгөөн өрнөж байна гэх таагүй мэдээг ардчиллыг өмчлөгчид өөрсдөө олонд түгээж эхэллээ.

Үүнд гэхдээ ард түмэн ямарч буруугүй. Буруутай гэвэл Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар л буруутай байх. Тэд л өөрсдийн гараараа ардчиллын багалзуурдсан шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо авран хамгаалах тухай ярьж, уйлан дугарч яваа нь нэг л үнэмшилгүй.

Үнэхээр ардчиллыг авармаар байвал тэднээс л авар гэж зөвлөмөөр байна. Учир нь тэд “Эрх чөлөө” нэртэй тахир дутуу нийгмээр биднийг 30 жил алхуулсан. Одоо болно. Үндсэндээ тэдний байгуулсан ардчилал тэдэнтэйгээ хамт нуран унаж байна.

Тиймээс нөгөө гадаад паспорт, өмч хувьчлал яриад хэрэггүй шүү. 90-ээд онтойгоо хамт мартагдаж үгүй болж буй сэдэв. Харин бид одоо та нөхдийн ярьдаг ардчилал нэртэй гацаанаас гарч хөгжлийн тухай, их үсрэлт дэвшлийн тухай ярьдаг, хийж хэрэгжүүлдэг, хүрч гартаа барьдаг ардчиллыг хүсч байна.

Ер нь тэгээд өөрсдөө үгүй хийсэн зүйлээ хэнээс тэгтлээ хамгаалах гээд байгааг чинь ойлгохгүй л байна шүү.

Аливаа зүйлд хөгжлийн шат, дэвшлийн гишгүүр гэж бий. Гэтэл 90 ондоо гацсан үзэл суртал өнөөдөр чөдөр, тушаа болохоос хэтрэхгүй байна. Үүнийг ойлгож байна уу, хараацайнууд аа! Та нөхдийн гавьяанд таарсан албан тушаал, эрх мэдэл, одон тэмдгийг хангалттай өгсөн байх. Одоо амар. С.Баяр шигээ ном, зохиолоо бич...

/Хатуу мэдээ/

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй