• 10 сарын 15 , Мягмар
  • 1 USD = 2,670.53 ТӨГ| 1 EUR = 2,942.39 ТӨГ| 1 RUB = 41.47 ТӨГ| 1 CNY = 377.86 ТӨГ
Сонсголонгийн хуучин гүүрийн замын хөдөлгөөнийг нээнэ
  • 09:02
  • 30
  • 0
Хоёр урсгалтай, дөрвөн эгнээ бүхий Сонсголонгийн шинэ гүүрийг өнгөрсөн долдугаар сарын 5-ны өдөр ашиглалтад оруулсан билээ. Харин хуучин гүүрийг засварлахаар долдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хаагаад байсан юм.

Тэгвэл хуучин гүүрийн шинэчлэлтийн ажил дуусаж, маргааш /2019.09.20/ 12:00 цагт хөдөлгөөнийг нь нээхээр болжээ. Ингэснээр Сонсголонгийн төмөрбетон хос /шинэ, хуучин/ гүүрийн ажил бүрэн дуусаж, авто замын хөдөлгөөнийг нь нээх бүрэн боломжтой болжээ.

Энэхүү шинэчлэлийн бүтээн байгуулалтын хүрээнд,  хуучин замд асфальтбетон хучилт хийж, явган хүний зам, хайс, гэрэлтүүлгийг нэмж хийсэн байна.

 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй