УИХ-ын гишүүн Л.Болд “Төрийн нууцыг задлая” гарчигтай ил захидалдаа
... Хүн амины хэрэгтэн И хэмээгч ялтанг сэжигтэн Б.Содномдаржаатай 80 хоног хамт байлгаж, дарамтлан тамлуулсны зэрэгцээ усанд оруулахгүй, агаар салхи үзүүлэхгүй олон сар байлгаж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хор хохирол учруулсан... Б.Хурц Төв аймагт болсон шүүх хурлын үеэр Б.Содномдаржааг “Олон жил шоронд суучхаад чи сүрьеэ тусаагүй л байна уу” гэж доромжилсон байна лээ...” гэж бичжээ.
Тэгэхээр Б.Хурцад Б.Содномдаржаагийн тэсвэр тэвчээр, энэ их яргаллыг даван туулж, өдийг хүртэл амьд яваа байдал нь таалагдахгүй байгаа бололтой. Тиймээс хөмхийгөө зууж байгаад “ЧИ ОДООГ ХҮРТЭЛ АМЬД ЯВАА ЮМ УУ” гэж ам асуусан нь энэ аж.
Бодвол Б.Содномдаржаа “шоронгийн өвчин”-өөр хорвоог орхиж, С.Зориг агсны хэрэг замхрах ёстой байж л дээ.
Гэвч 80 хоног өдөр, шөнөгүй балбасан И, А нар ажлаа дутуу хийснээс болж генерал Б.Хурц өнөөдөр лай ланчинг нь үүрч явна. Сэжигтэн учир битүүлгээр амь насаа алдвал хэрэг хаагдаж, юун захиалагч илрүүлэх! Ёстой дашиншог болно биз дээ.
Харамсалтай нь МОНГОЛ ХҮН яс сайтай, тийм ч амар үхдэггүй бололтой.
/Хатуу мэдээ/